Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-27 • 1м унших

Монголд хөл нүцгэн аялж буй үүргэвчтэй хоёр аялагчийн зураг цахим сүлжээнд цацагдаж, олны талцан маргах сэдэв болж буй. Тухайлбал, “үүргэвчтэй аялагчид Монголын аялал жуулчлалд ямар ч нэмэргүй, тэд мөнгө төлдөггүй, үнэгүй хооллож, хэрэн хэсдэг” зэргээр шүүмжлэх хэсэг нь байхад “Тэд аяллын влог хөтөлж, Монголын тухай мэдээллийг дэлхийд түгээдэг, үүгээр нь дамжуулан олон жуулчид ирнэ. Тэрчлэн аялал жуулчлал хөгжих хамгийн чухал зүйл бол зочломжтой, найрсаг байдал юм” гэх мэт эерэгээр харах хүмүүс ч байна.

Тэгвэл олны анхаарлыг татаад байгаа “Хөл нүцгэн” аялагчид хэн бэ? Тэдний талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

Тэд бол дэлхийн 50 орчим орноор аялаад байгаа “үүргэвчтэй аялагч” гэдгээрээ дэлхийд танигдсан хосууд ажээ. Эрэгтэй нь японы иргэн Сатору гэгч бөгөөд

Тэрбээр 2014 онд буюу 18 настайдаа үүргэвч, унадаг дугуйнаас өөр зүйлгүй дэлхийг тойрон аялах замдаа гарчээ.

Түүний эхний аялал Иран улс бөгөөд Японоос Иран руу дугуйгаар аялсан байна. Дараа нь Сатору Япон-Хятад-Вьетнам-Лаос-Тайланд-Камбож-Малайз-Сингапур-Индонез-Энэтхэг-Балба-Казахстан-Киргизстан-Узбекстан-Туркменистан-Иран гэсэн маршрутаар явган аялжээ.

Харин өвлийн улиралтай орнууд руу тэрбээр ихэвчлэн дугуйгаар аялдаг бөгөөд Иранаас Норвеги хүртэл ингэж аялсан байна. Иран улсаас цааш Армени-Гүрж-Орос-Финланд-Лапланд-Швед-Норвеги, АНУ, Канадаар аялжээ. Тэр дан ганц алхаад эсвэл дугуйгаар аялаад байдаггүй бөгөөд явж болох бүхий л замыг маш бага зардлаар туулдаг байна. Тухайлбал, Канадаас гарч, Алъяск руу аялахдаа Юкон голыг салаар туулж, очжээ.

Харин түүнтэй хамт аялж буй эхнэр Акинагийн тухайд Япон бүсгүй бөгөөд тэд Канадад аялж байхдаа танилцжээ. Тухайн үед Сатору Канадын хойд нутагт Эскимосчуудтай амьдарч байж. Тэд хамтдаа Өмнөд Америк, Антарктид болон Япон улсаа бүтэн тойрон аялсан байна.

АЯЛАЛ БОЛ ТЭДНИЙ АМЬДРАЛ

Саторугийн хувьд дэлхийн маш олон орноор аялсан бөгөөд чухам яагаад ингэж аялсан нь хүмүүсийн анхаарлыг татдаг аж. Тэрбээр энэ асуултад “Би хүн төрөлхтний бүхий л соёлоос амьдралын сургамж авахыг эрмэлздэг” гэж хариулжээ. 

Мөн Сатору Ямазаки “Би найман жилийн турш бараг мөнгөгүй аялсан ч олон сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарч байсан учраас цааш явах боломжтой болсон. Аялах бол миний амьдрал юм. Аялахад төгсгөл гэж үгүй. Юу ч үгүйгээр аз жаргалыг мэдэрч чаддаг” гэж Японы нэг сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүнчлэн тэрбээр Канадын CBC-д өгсөн ярилцлагадаа “Би дэлхий ертөнцийг харахыг хүссэн” гэжээ. Нэг үгээр Саторуг дэлхийн сайхан сэтгэл хүмүүсийн эрэлд гарагч гэж хэлж болох нь ээ.

Аялагч хосууд Коронагоос болоод Япондоо хоёр жил гацсан ч урт хугацааны дараах хүсэн хүлээсэн аяллаа ийнхүү Монгол улсаас эхэлсэн байна. Аяллын мэдээлэл, сонин содон адал явдлаа тэд 9000 гаруй гишүүнтэй дэмжигчдийнхээ фэйсбүүк групп болон өөрсдийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд хуваалцдаг ажээ.

П.Мөнхжаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх