CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-08-31 • 1м унших

Засгийн газрын өнөөдрийн /2022.08.31/ хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдсан юм.

ЗАСГИЙН ГАЗРААС ХОЁР САРЫН ДОТОР УЛС ОРНЫХОО ӨНЦӨГ БУЛАН БҮРТ АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДТЭЙГЭЭ “ХОЛБОО ТОГТООНО”

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэл дээр онцгой анхаарч ярилцлаа.

Тэр дундаа “Төрийн хяналтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцлаа. Хуулийг мөрдөн ажилласнаар 2022 оны төсвийн жилд 5.7 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргах тооцоо гаргаад байна.

Дэд, тэргүүн дэд, орлогч даргын орон тоог бууруулан ажиллах заалтын хүрээнд 159 дэд, тэргүүн дэд орлогч, зөвлөхүүдийг чөлөөлсөн. Үүний үр дүнд 1.4 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт гаргах тооцоо гарсан байна. Сайдаас доош түвшний албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлаж, төсвийн ерөнхийлөн захирагчдийн өөрсдийнх эзэмшилд байсан 587 ширхэг автомашиныг битүүмжилж, Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн. Ингэснээр урсгал зардлаас 264 сая төгрөгийг хэмнэсэн.

Төрийн хэмнэлтийн тухай хууль төдийлөн сайн хэрэгжихгүй байна гэж үзэж байгаа учир ЗГХЭГ-аар ахлуулсан багийг бүрдүүлж, хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд үнэлж дүгнэнэ. Шаардлагатай бол хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг зорилт тавьсан. Бидний тооцооллоор ойрын хоёр сарын дотор Ерөнхий сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрт амьдарч байгаа ард түмнийхээ санал бодлыг өдөр, цаг, минут тутамд шууд хүлээж авдаг, шийдвэрлэх үүрэг чиглэлийг шат шатны албан тушаалтанд өгдөг болох өөрчлөлтийг хийнэ. Олон нийтийн зүгээс ирээд байгаа олон төрлийн шүүмжлэлийг бид соргогоор мэдэрч, алдаа дутагдлыг богино хугацаанд засаж залруулдаг байхын тулд ажиллана” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

ЦААСАН ДЭЭР БАЙГУУЛАГДСАН ГРУППЫН ЗАХИРЛААР Х.БАДАМСҮРЭНГ ТАВЬЖ БАЙГАА НЬ УЧИРТАЙ

-Сайд нараа буцаагаад Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар томилоод байдаг нь ямар учиртай юм бэ?

-Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоонууд хийгдэж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон бол уул уурхайн салбарын мэргэжлийн хүн. Яг энэ салбартаа мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. Үүнийг нь харгалзан үзэж өмнөх Засгийн газарт салбар хариуцсан сайдаар ажлуулж байсан. Уулын баяжуулах “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын тухайд өөрөө мэргэжлийн удирдлагаар хангагдаж байх ёстой. Мөн улс төрийн дадлага туршлагатай, Засгийн газар, УИХ-ын түвшинд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулдаг, ажлаа ойлгуулж чаддаг зэрэг туршлагыг харгалзан үзэж томилгоон дээр голчлон анхаарч ажилладаг.

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын даргаар сүүлийн жилүүдэд ажиллаж байсан Х.Бадамсүрэнгийн хувьд “Эрдэнэс монгол” ХХК-ийн бүрэлдэхүүнд багтсан “Зэсийн грүпп”-ийг олон жилийнхээ ажилласан туршлагыг ашиглаж, хөл дээр нь босгож ирэх үндсэн даалгаврыг авч ажиллахаар болж байгаа. Энэ групп зөвхөн цаасан дээр байгуулагдсан байдаг. Тэгвэл цаашдаа Монгол Улсын зэсийн бодлоготой холбоотой бүх зүйлийг энэ групп дээр нэгтгэх, цаашдаа энэ нь Монгол Улсын ард иргэдийн баялагийн сан болж өөрчлөгдөх, шинэчлэгдэх нөхцлийг гардан зохион байгуулна. Түүний ажлын дадлага туршлагыг Монгол Улсын Засгийн газар ашиглаж байна гэж ойлгож болно.

-Л.ХАЛТАР БОЛ ЦЭВЭРЛЭГЧЭЭС САЙД ХҮРТЭЛ АЖИЛЛАСАН. ТИЙМЭЭС ӨӨР САЛБАРТ Ч АЖИЛЛАХ ЁСТОЙ-

-ЗТХ-ийн сайд асан Л.Халтарын тухайд?

-Мэдээж хүндрэлтэй цаг үед ЗТХ-ийн сайдаар ажилласан. Өөрөөс хамаарсан алдаа дутагдал бүтэн байсан уу гэвэл,  100 хувь гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл гадны санхүүжилт, зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл. Тендерийн сонгон шалгаруулалтыг дан ганц Монголын салбарын яам гаргадаггүй. Тендерт оролцох шаардлагыг нь хангасан олон улсын түвшний компаниудаас эхлээд олон хүндрэл бэрхшээлээс үүдсэн, саад бэрхшээлийн ард гарсан сайд. Нөгөө талаас Л.Халтар сайд Улаанбаатар төмөр замд цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан, төмөр замын алтан мэргэжлийн хүн. Тиймээс учраас энэ хүний чадварыг бусад салбар, үйл ажиллагаанд ашиглах ёстой гэдэг үүднээс өнөөдрийн Дэд сайдын томилгоог хийлээ.

ЗТХ-ийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд олон жил төрийн болон улс төрийн албаны ажлыг хийж ирсэн. Энэ хуримтлуулсан дадлага туршлагыг үндэслэн томилсон.

 Засгийн газар зарим Дэд сайдуудыг сэлгэн ажлуулах бодлогыг баримталж байгаа. Энэ бодлого ганц Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй. Цаашдаа бусад салбар хоорондын ажиллагааг сайжруулахын тулд сайдуудыг сэлгэн ажиллуулна.  Сингапурын Засгийн газры бодлого хүртэл яам, салбар хоорондын харилцааг нягт байлгах үүднээс нэгдүгээр сайд, хоёрдугаар сайдыг сэлгэн ажлуулдаг. Ингэснээр бодлого уялддаг болох боломжтой. Яамд салбарууд хоорондоо уялдаж чадаагүйгээс ассуудал үүсдэг.

САЙД ГЭДЭГ АЛБАН ТУШААЛЫГ ШАГНАЛ ХЭЛБРЭЭР ОГТООСОО ӨГӨӨГҮЙ

-Сайдуудын тоо нэмэгдэхээр төсөв мөнгөний хэмнэлт гэдэг зүйл алдагдах юм бишүү?

-Манай Монгол Улсын парламент 76 гишүүнтэй. Ард түмэн бүгдийг нь танидаг онцлогтой. Парламентийн гишүүдийн тоо бага байгаагаас үүдэлтэй Засгийн газрын гишүүдийн тоо их яригддаг болсон байна. Бид тоо яриад байгаа ч чанар дээрээ төдийлөн ярьж сураагүй, өнөөдрийг хүргэсэн.  Гурван сайд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд албан ёсоор томилогдсон.

Гэхдээ тэд хариуцах яамгүй, ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулна. Сайд гэдэг албан тушаалыг шагнал хэлбрээр огтоосоо өгөөгүй.

Монгол Улсын Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг гаргаж ирж тавьсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд салбарын яамд дээр хаягдаад байгааг анхаарах чиглэл хариуцсан сайдыг гаргаж ирсэн. Улаанбаатар хотын замын түгжрэл гэдэг зүйл дан ганц Улаанбаатарын асуудал гэхээсээ, Монгол Улсын бодлогын асуудал болоод хувирсан байна. Замын түгжрэлийг Улаанбаатар хотод явж байгаа автомашинтай харьцуулаад түгжрээд байна гэж  харахаас илүүтэй, бодлого болгож ярихаас өөр нөхцөлгүй болчихоод байна.

Монгол Улсын нийт тээвэр, ложистикийн бодлого нь өөрөө энэ түгжрэлд яаж нөлөөлөөд байгаа юм. Хүн амын амьдарч байгаа орчин, ажиллаж байгаа орчинтойгоо яаж зөрчилдөөд байгаа учраас түгжрэл үүсээд байгаа юм уу, яагаад явган хүний замаар явах нөхцлийг нь бүрэн хангахгүй байгаа юм, ингэснээр хүн бүр 1 км-ийн зайтай байсан ч автомашин хэрэглэдэг болчихоод байна гэхчлэн олон бодлогын асуудлыг нэгтгэж, яамд, Засгийн газар хооронды уялдаа холбоог бүрэн хангах үүднээс түгжрэл хариуцсан сайдтай болгож байгаа.

Боомтын асуудлын тухайд, нэг иргэн хилээр бараа материалаа оруулж гаргахад маш олон байгууллагатай харьцах шаардлага тулгардаг. Энэ нь нэг иргэн хилээр бараа материалаа нийлүүлэхийн тулд 4-5 дамжлага дамждагийг илтгэж байна. Тиймээс энэ талын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Боомтын асуудлыг эрхэлсэн чиглэл хариуцсан сайд гаргах шаардлага үүссэн.

Дэлхийн энх тайвны бэлгэдэл болсон олимпын их наадмаас эхлээд спорт гэдэг зүйл улс орны нүүр царайг дэлхийд илэрхийлж байдаг маш том салбар. Энэ салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах боломж хомс байдаг. Тэгэхээр улс орон болгоны амбицад байгаа спортыг хойно орхихгүй, тэргүүн эгнээнд байлгах зорилготойгоор яамгүй сайдыг гаргасан.

-Яамгүй сайд нар ямар бүтцээр ажиллах вэ?

-Маш цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын алба байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар Спортын сайд ажлын албандаа гурван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн урьдчилан судалгаа хийгдсэн. Замын түгжрэлтэй холбоотой сайдын хувьд арай өргөн бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг ажиллах шаардлагатай байгаа. Өргөн хүрээний судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах учир ийм нөхцөл үүсч байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
15 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
16 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх