Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-07-20 • 1м унших

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав долоодугаар сарын 8-ны өдрийн Ерөнхийлөгчийн зарилгаар бригадын генерал цол хүртээд буй.

Түүнийг 2020 оны долоодугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор ШШГЕГ-ын даргаар томилогдоход бригадын генерел цолонд “шунаж” тус албан тушаалд томилогдлоо гэх шуум гарч байв. Тэр цагаас хойш бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг баяр бүрээр генерал цол авах нь гэдэг битүүхэн хардлага ч олны дунд байсан. Гэтэл жил гаруй хугацаа өнгөрөхөд тэрбээр хүссэн цолондоо хүрч чадаагүй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойгоор хүртэл бригадын генерал цол олгохгүйгээр нэрийг нь буцаасан гэдэг. Харин түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Д.Дамдинцэрэн бригадын генерал цол хүртсэн нь Д.Загджавыг дэд даргаасаа муу нэр хүндтэй, "намын тавиул" гэгдэхэд хүргэж байв.

ЯМАР Ч ХАМААГҮЙ ЦОЛ АВМААР БАЙГАА БОЛ ШШГЕГ-Т АЖИЛД ОР

Сайнаасаа илүү саар нэртэй Д.Загджавт өмнө нь цэрэг, цагдаагийн байгууллагад алба хааж байсан түүх бараг байдаггүй. 

Намтар түүхээс нь харахад, 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээдийг төгсөөд 1987 онд хүртэл Дорноговь аймагт хоёр жил цагдаагаар ажиллажээ. Түүнээс хойш хаана, ямар албан тушаалд, хэрхэн ажилласан ньт тодорхойгүй. Дэслэгч цолтой байхыг нь хүмүүс мэддэг ч, нэг л өдөр хурандаа болчихсон байсныг ганцхан өөрөө болон өөрт нь цол олгосон хүмүүс л мэддэг гэх хошигнол ч цэрэг, цагдаагийнхан дунд байдаг.

Тиймдээ ч түүнийг "хулхи хурандаа" гэж нэрлэдэг биз ээ. Ингэж нэрлэгдсэн Д.Загджав 2000 оноос улс төрд орж ирсэн. Ингэхдээ тухайн үед мандан бадарч явсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гараас хөтөлж, улс төрд хөл тавьсан бөгөөд томилгооны "бялуу хуваалт" бүрээс хоцролгүй "хишиг" хүртсээр ирсэн.

2000-2008 он хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан түүнийг Их хурлын гишүүн байсан гэвэл итгэх хүн ховор. Магад, гишүүн болсон ажлаа олигтой хийгээгүйтэй нь холбоотой болов уу.

Эрхэлсэн ажил, томилогдсон томилгоо бүрдээ час хийсэн ганц ч ажил хийж үзээгүй тэрбээр Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг “ямар ч ашиггүй” гэж голоод ажилдаа очоогүй тухай хэсэг хэвлэлээр шуугиад өнгөрч байв. Л.Загджав “их багшаа” унах үед тав дахь ерөнхийлөгч Х.Баттулгыг түшин тулж, бөөрөнд нь наалдсан тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймээс л ШШГЕГ-ын даргаар томилогдоход нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан хүлээн авч уулзаад, "эрхлүүлж" байсан удаатай.

Ийнхүү улс төрийн томилгоог өөрийн эрх ашгийн үүднээс, голж шилэн байж сонгодог бригадын генерал Д.Загджав ШШГЕГ-т нэлээд том ашиг харж, томиглогдоо болов уу. Саяхан тэрбээр бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг дахин нэг хулхи хошууч “төрүүлчихсэн”.  Тэр нь Дуучин A Cool буюу Б.Анхбаяр билээ. Түүнийг ШШГЕГ-ын Соёмбо чуулгын даргаар томилонгуутаа, ногоон гэрлээр хошууч цол олгочихсон. Үүнд нь шударга ёс, хууль журмыг сахин биелүүлж, албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн мэргэжлийнхэн ихэд дургүйцсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Б.Энхбаяр гишүүнийг ам асуухад, гацаж түгдрээд хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлаж чадаагүй. Мөн л олны дургүйцлийг хүргэж орхисон.

Хууль сахиулах ёстой салбарын магнатыг гуядаад авчихсан энэ “балинчаа” Н.Энхбаяр, Х.Баттулга нар  оруулсан шигээ гаргах биз ээ. Түүний хүү хүртэл төрийн албыг голж, шилж дураараа томилгоо хийлгэх халааг нь аль хэдийнээ авсан гэдэг. 

Хэдэн арван жил ном журмынх нь дагуу ажиллаж, алдар цолоо нэр хүндтэй авдаг мерит тогтолцоог эвдсэн Л.Загджавт салбарынхан нь тийм ч таатай биш байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Хүүкэд • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Казино хэссэн мөрийтөй тоглоомчиноо байранд тавиач эраэм хууранда Хүүкэээ
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
Ford компани 11.1 тэрбумын алдагдал хүлээжээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол бичгийн зөв бичих дүрмийг баталлаа
2026-02-11 • 1м унших
Улс төр
Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
2026-02-11 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ НҮБ-Д ТӨЛӨХ ӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ
2026-02-11 • 1м унших
Шууд
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 124-т бичигджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026-02-11 • 1м унших
Шууд
УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
2026-02-11 • 1м унших
Шууд
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ
2026-02-11 • 1м унших
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
2026-02-09 • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
2026-02-09 • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх