Авто бензиний импорт өнгөрсөн сард 40 хувиар нэмэгджээ
2026.02.11 •
1м унших
Манай улс энэ оны нэгдүгээр сард 116.6 мянган тонн авто бензин импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 40.5 хувиар нэмэгджээ.
Харин дизелийн түлш 147 мянган тонныг хилээр оруулж ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 13.4 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард 6,014 ширхэг суудлын авто машин импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 62.3 хувиар, ачааны авто машин 1,347 ширхэг оруулсан нь жилийн өмнөхөөсөө 48.8 хувиар багассан байна.