Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлагыг шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар батлагдсан журмын хэрэгжилтийг хангах хүрээнд "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-г Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд манлайлан ажиллаж, орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөгийг Хүүхдийн төлөө зөвлөлөөс шийдвэрлэж өгөв.
Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2025 онд насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.




