Эрүүл мэндийн байгууллагуудад 156.2 тэрбум төгрөгийг ЭМДС-аас шилжүүлжээ
2026.02.11 •
1м унших
ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын 2026 оны хоёрдугаар сарын урьдчилгаа болон өмнөх оны өглөг 156,2 тэрбум төгрөгийг гэрээт байгууллагуудад шилжүүллээ.
Тодруулбал;
-Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын нэг иргэний санхүүжилтийн 80 хувь болох 29,4 тэрбум төгрөг,
-Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хоёрдугаар сарын урьдчилгаа санхүүжилтээр 78,6 тэрбум төгрөг,
-Өмнөх оны өглөгөөс лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад 32,5 тэрбум төгрөг,
-Эмийн сангуудад өмнөх оны өглөгт 15,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгож байна.