CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-02-11 • 1м унших

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 31 оноогоор 182 орноос 124-т бичигджээ. Үүний өмнө манай улс 33 оноогоор 180 орноос 114-р байрт бичигдэж байсан юм. Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллагаас 2026 оны Авлигын төсөөллийн индекс (АТИ)-ийн үр дүн, мэдээллийг www.transparency.mn вэбсайт, албан ёсны сошиал медиа сувгаараа цацлаа. 

АТИ нь 182 улс орон, бүс нутгийн нийтийн салбар дахь авлигын төсөөллийг оноогоор үнэлж эрэмбэлдэг. Дэлхийн дундаж оноо 100-аас 42-т хүрч, сүүлийн арав гаруй жилийн хамгийн доод түвшинд буусан нь уруудах хандлага үргэлжилж байгааг харуулж, цаашид тогтмол ажиглан хянах шаардлагатайг илтгэнэ. Улс орнуудын дийлэнх нь авлигыг үр дүнтэй хяналтдаа байлгаж чадахгүй хэвээр байгаа бөгөөд 180 улсаас гуравны хоёроос илүү нь буюу 122 улс 50-иас доош оноо авчээ.

Дани улс индексийн хамгийн өндөр оноог (89) найм дахь жилдээ дараалан авч байгаа бол Финлянд (88) болон Сингапур (84) улсууд удаалж байна.

Транспэрэнси Интернэшнлийн Авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлан нь авлигатай тэмцэх манлайлал урт хугацаанд доройтож, ахиц дэвшил хязгаарлагдмал хэвээр байгааг харуулсан түгшүүртэй дүр зургийг харуулж байгааг онцолжээ.

 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн ч тогтвортой бус, түр зуурын шинжтэйг анхаарах шаардлагатай. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх хэрэгцээ тулгарч байна. Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг залруулах нь зүйтэйг Транспэрэнси Интернэшнл Монгол байгууллага мэдээлэв. 

Бизнесийн орчны үнэлгээнүүд буурахад хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн хүнд суртал, дарамт их, ажиллах орчныг хангахад хууль, татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дарамталдаг, уян хатан бус бодлого баримталдаг, маргаан шийдэх хялбар, шуурхай механизм дутмаг, орон нутагт дэмжлэг сул зэрэг асуудал багтжээ.

Урт хугацаанд хэвшсэн төрийн байгууллагын арга барилын улмаас хариуцлага тооцох механизм сул хэвээр байгааг холбогдох үзүүлэлт харуулж байна. 

 

Түүнчлэн хүний эрхийг бүх салбар, түвшинд хангах, ялангуяа хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэний нийгмийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг эдлүүлэхэд анхаарах шаардлагатай. Иймд Монгол Улсад зайлшгүй шийдэх чиглэлүүдийг онцолсон байна. Үүнд: улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, санхүүжилтийг авлига, мөнгө угаах гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжийн санхүүгийн гүйлгээ, хандив, тусламж, татварын мэдээллийг ил тод болгох шаардлагатай. Мөн төрийн өмчит компаниудыг бизнесийн салбарт давамгайлан, хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар хөгжүүлэх нь хор уршигтайг анхаарч, засах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, удирдлага, томилгоог зөвхөн чадавхад суурилсан, ил тод сонгон шалгаруулах нь олон улсын оновчтой туршлага гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
15 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
15 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
15 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх