CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-23 • 1м унших

Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа гэхээр тал илүү хувь нь бизнес, улс төр бүлэглэлийн гарт орчихсон байна гэсэн үг. Өдгөө хувийн хэвшилд байгаа есөн ордын ногдол ашгийг хуримтлуулбал 2040 он гэхэд 32 их наяд төгрөг хуримтлагдах бол төрийн өмчит долоон ордын ногдол ашгийг төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болох тооцоо бий. Ингээд нийлүүлэхээр 60 их наяд төгрөг болж байна. Ард түмний ийм их хэмжээний мөнгө хэдхэн хүний мэдэлд байна гэсэн үг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хувийн эзэмшилд байгаа стратегийн орд газруудын 34 хувийг төрд авах тогтоол гарган, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Учрал энэ асуудлыг хөндөн тавьж байв.

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ найз охинд авч өгсөн гэх 20 сая төгрөгийн үнэ бүхий цүнх гэх халхавчин цаана “Эм Си Эс”-ийн ажиллагааны золиос болж огцорсон. Асуудал цүнхэнд бус орд газрын эздэд байсан. Харин өнөөдөр Г.Занданшатар гэх Ерөнхий сайд гарч ирчихээд энэ талаар огт дуугарахгүй явна. Тэгэхээр шинэхэн Ерөнхий сайд ах нарынхаа хоол руу өнгийхгүйгээр шийдэж, орд газруудын төрд авах 34 хувийг Л.Оюун-Эрдэнэтэй хамт хаяж байгаа бололтой. “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал Ерөнхий сайд Г.Занданшатартай нутаг нэг, эртний сайхан ах дүүгийн нөхөрлөл ч өдгөө хэвээрээ бий учраас энэ асуудал Г.Занданшатарын үед лав хөндөгдөхгүй байх. Тийм ч учраас Ж.Оджаргал нутгийн бөх Улсын арслан Э.Батмагнайд нэг тэрбум төгрөг гардуулан өгч, шинэхэн Ерөнхий сайдад харагдахын тулд Богд сумын ойн баярт ихээхэн хандив өргөн хөл алдаж явна. Нөгөө талаар ажиллагааг гардан удирдаж байсан Н.Учралд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгждийн сайд гэх албан тушаал өгөөд амыг нь үдчихсэн. Одоо тэр хөдлөхгүй.

Үүнд хүч өгч, хавсрах замаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл хууль бусаар олсон хөрөнгө хураах тухай хууль ч санаачилж өргөн барьсан гээд энэ ажиллагаа тун идэвхтэй явж байсан бол улс төр, бизнес бүлэглэл Засгийн газрыг унагааж дөнгөсөн.

Дурдаж сануулахад, хувийн хэвшилд байгаа есөн ордоос “Цагаан суварга” нүүрсний, “Нарийн сухайт”-ын цайр, хар туглагын хоёр ордыг МАК эзэмшиж байна. Харин “Ухаа худаг“-ийн нүүрсний ордыг “Эм Си Эс” групп, Төмөртэйн овоо”-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компани, “Бүрэнхаан”-ы фосфоритын орд газрыг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батхишиг, “Бороо”-гийн болон “Гацуурт”-ын алтны ордыг Сингапурын “Ozd Asia Pte” компани, “Мардай” болон “Гурван булаг”-ийн ураны ордыг БНХАУ-ын “CNNC” компани тус тус эзэмших зэргээр хувьд байгаа юм. Дээр нь нэмээд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарсан гэх “Төгрөг нуурын орд” газрыг ч авах талаар арга хэмжээ авах хэрэгтэй болж байна.

Уг нь Төр хувийн хэвшилд байгаа есөн ордыг аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл биш. Үндэсний баялгийн сангийн хууль гарснаар “хуримтлалын данс” бий болсон. Хуримтлалын данс бол Баялгийн сангийн нэг төрөл юм, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн /50+1/ буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна гэсэн үг. Ингэхдээ ногдол ашиг нь баялгийн санд төвлөрнө гэдгийг хуульчилсан учраас үүний дагуу л өрнөнө.

Өдгөө төрөөс баримталж байгаа зүйл гэвэл нэгдүгээрт, “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”. Хоёрдугаарт, “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”. Гуравдугаарт “Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах” гэсэн байгаа.

Төрийн эзэмшлийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлж болж байхад цаашид хуримтлалын дансны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд есөн стратегийн ордыг эзэмшиж байгаа 16 хувийн компанийн ногдол ашгийн тодорхой хувь хуримтлалын дансанд орвол Монгол Улсын иргэд өөрийн гэх чамгүй хөрөнгөтэй болно биз дээ. Гэтэл нэг гэр бүл хоёроор нь эзэмшиж байгаа нь хуулиа зөрчиж байгаагаас гадна зохисгүй хэрэг.

Үүнээс гадна стартегийн ордод бүртгэгдээгүй ч бүртгэх естой олон орд газар бий. Тухайлбал, 2012 онд 64 ордод үнэлгээ хийж, 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх гэж үзсэн ч улс төрийн нөлөөтэй замхарсан байдаг. Тэгвэл энэ стратегид бүртгээгүй ч бүртгэх ёстой гэж үнэлсэн орд газраас МАК Адуунчулууны ордыг Ц.Шинэбаяр агсантай хамтран эзэмшдэг. Мөн Хөөтийн хонхорын нүүрсийг МАК Б.Батмөнх, Осорын Ганбат нарын хүмүүстэй хамтран нүүрс зөөдөг бол Ширээ уулын ордод МАК ашиглалтын нэг лицензтэй гэх мэтээр цааш хөвөрнө.

Нэгэнтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс Н.Номтойбаярт хандан “МАК 36 лиценз эзэмшиж байна. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш ээ. Эргүүлж өгөөрэй” хэмээж байв. Ард түмний баялгийг ганцхан гэр бүл ийм олноор нь эзэмшинэ гэдэг хууль эрх зүй, ёс зүй аль ч талаасаа байж болохгүй зүйл. Тэгээд ч МАК, “Эм Си Эс” групп бол нийгмийн хариуцлагын хүрээнд олборлолт явуулж байгаа тухайн бүс нутагтаа сургууль, цэцэрлэг барьж өгөхөөс эхлээд олон ажил нугалж өгдөг. Энэ жишгээрээ хуулийн дагуу төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд байх ёстой стратегийн орд газруудаа өгчих нь зүйд нийцнэ.

Түүнээс бус Ерөнхий сайд Г.Занданшатар энэ тал дээр ам нээхгүй нь ойлгомжтой харагдаж байна. Тэгээд гол ажлыг нугалах учиртай Засгийн газрын гал тогоог ашиг сонирхлын зөрчилтэй С.Бямбацогтод бариулсан биз ээ.

С.Ууганбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
5 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
5 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Шууд
Тэмээ судлалын анхны төв
2026-02-12 • 1м унших
Гадаад мэдээ
Австралид Roblox-ыг шалгахаар боллоо
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
ХУУРАМЧ ЮАНЬ, ДОЛЛАР ХЭВЛЭГЧДИЙГ ИЛРҮҮЛЭВ
2026-02-12 • 1м унших
Шууд
Ялалтад тэмүүлсэн морьдод цэцэг өргөв
2026-02-12 • 1м унших
Шууд
Монгол улс хуванцар савны хэрэглээгээр дэлхийд дээгүүрт тооцогддог
2026-02-12 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордод дээр хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
2026-02-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх