CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-11-03 • 1м унших

Багш нар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Засгийн газар мөнгө байхгүй, хамаг урсгал зардлаа танаад ч оноос өмнө буюу 11, 12 дугаар сард 26 хувь, он гараад 50 хувь нэмье гэх санал засгийн газрын хэмжээнд яригдаж байна. Харин багш нар 3,5 сая болго, хэлэлцээр албажаагүй цагт ажил хаялтаа зогсоохгүй гэсэн байр сууриа хатуу хамгаалсаар 13 дахь хоногтойгоо золгов.

Улстөрчид буюу УИХ-ын гишүүд цай кофендоо 1,2 тэрбум төгрөг зарцуулдаг гэх тооцоо дуулдах ч багш нар хичээлд хэрэглэх бичгийн цаасаа хүртэл өөрийнхөө халааснаас гаргадаг тухай хэн ч ярихгүй байна. Харин ч бодлогоор захиалгаар багш нар аижл хаялтаа зогсоо, хүүхдүүд хохирлоо гэх мессежийг олон нийтийн сүлжээгээр харваас зохион байгуулалтайгаар өргөн хүрээгээр түгээж эхэллээ.

Мэдэх үү, багш нар тэр дундаа цэцэрлэг болон бага ангийн багш ямар нөхцөлд ажлаа хийдгийг... Боловсролын яамны гаргасан судалгаагаар багш нар үндсэн ажлаасаа гадна олимпиадад бэлтгэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл бэлтгэх, дэвтэр засах, тайлан мэдээ гаргах зэрэг бичиг цаасны 419 ажил хийдэг гэсэн. Ялангуяа бага ангийн болон цэцэрлэгийн багш нар цаг наргүй ажилладаг хэрнээ илүү цагийн цалин авдаггүй.

Өнөөдрийн байдлаар улсын сургуульд хамгийн олон хүүхэдтэй бүлэг нь нэг, хоёрдугаар ангийнхан бөгөөд дунджаар нэг багшид 50 орчим хүүхэд оногддог. Цэцэрлэг ч ялгаагүй 50-60 хүүхэдтэй ажилладаг. Өөрийнхөө ганцыг яая гэдэг иргэн та өдөрт бага насны 50 хүүхэдтэй тулж ажилладаг багшийн хөдөлмөрийг үнэлэх гээд үзээрэй. Тиймдээ ч өдөржин хүүхдийн шуугиан дунд ажилладаг бага анги болон цэцэрлэгийн багш нар мэдрэлийн ядаргаанд өртөх эрсдэл, магадлал бусад мэргэжилтнүүдийг бодвол өндөр байдаг болохыг мөн л боловсролын яамны хийсэн судалгааны дүнгээс харж болно.

Эргэн сануулахад эдүгээгээс яг 30 жилийн өмнө буюу 1995 онд Монгнолын багш нар анх удаагаа ажил хаяж, нийслэлийн сургуульд нэгдэн яг 143 хонож байсан түүх бий.  143 хоногийн ажил хаялтын эцэст Засгийн газар багш нарын саналыг хүлээн авч асуудлыг шийдсэн байдаг юм. Энэ удаа ч гэсэн багш нарын тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Эхнйи ээлжинд бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг 3.5 сая болгож, бусад багш нарын цалинг яг тодорхой цаг хугацаанд нэмэгдүүлэх зам, боломж бий.

Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг,  "Цалин нэмэхийн тулд урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага үүссэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 10-13 хувиар, УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээн авах зардал болон аялал жуулчлалын салбарын татаасыг бууруулсан. Харин хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулсан" гэх мэдээллийг өглөө.

Харин бүлгийн дарга Ж.Батжаргал, “2026 оны улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож, тодорхой шийдвэр гаргалаа.  Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн цалинг 2.8 сая, эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 15 хувиар нэмэгдүүлэх тооцоолол, судалгаа хийлээ. Мөн ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийг 8.6 хувиар өсгөхөөр төсөвт тусгуулсан" гэв. Өөрөөр хэлбэл он гарч нэмэгдээд ч багш нарын шаардсан 3,5 саяд хүрэхгүй нь... Ахиад хэлье, бага анги болон цэцэрлэгийн багш нарын цалин бусад мэргэжлийн багш нарынхаас ядаж 500 мянгаар илүү байх ёстой... Ажлын ачаалал алс ирээдүйгээ харсан ч тэр. Тэгж байж л сурлага сайтай сурагчид цэцэрлэг, бага ангийн багшийн мэргэжлээр суралцан, балчир үрсийн хүн болох, боловсрол эзэмших суурь зөв, сайн тавигдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
16 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх