CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-31 • 1м унших

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна.” , 16 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Үндсэн хуулиар олгогдсон энэхүү язгуур эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага нь Монгол Улсын Засгийн газар, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах үүрэг нь тэр дундаа Мал эмнэлгийн ерөнхий газрийн үүрэг юм.

Гэвч өнөөдрийн мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлага А.Нарантуяа болон түүний гар хөл болох этгээдүүд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж зохион байгуулалттай үйл ажиллагаа эрхэлж байна. 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр “Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхий өвчний лавлагаа төв лаборатори”-ийн LAB Reference WRL Batch Number: WRLFMD/2017/00010 омог нийцлэлийн дүгнэлтээр  Монгол Улсад шүлхий өвчний эсрэг хэрэглэж болох вакцины омгуудын талаар дүгнэлт гаргасан байдаг.

Үүнийг шинжилж үзэхэд хоёр төрлийн омгоор үйлдвэрлэсэн вакцин Монгол Улсад таарахгүй талаар дүгнэлт гарсан.

Энэ нь О төрлийн вирусын хувьд o-manisa омгоор үйлдвэрлэгдсэн вакциныг хэрэглэж болохгүй 0,21 хувийн дархлаа тогтоох тухай дүгнэлт гарсан байдаг. Гэвч Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа нь Бүгд найрамдах Турк улсын “Dollvet beotechnology” үйлдвэрээс O-manisa хэвшлийн 7,6 тэрбум төгрөгийн 7 сая гаруй тун вакциныг оруулж ирж Монгол малд зориудаар халдвар тараах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд шууд болон дам нөхцөлөөр заналхийлж байгаа явдал юм.

“Хүнс эрүүл бол хүн эрүүл” гэж үг бий. Шүлхий өвчний эсрэг вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд тухайн төрлийн вирусыг малд тарьснаар тухайн вирусыг эсэргүүцэх дархлааг малд өөрөөр нь тогтоож тухайн төрлийн вирусээс урьдчилан сэргийлдэг гэж ойлгож болно. Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гарсан шүлхий өвчний вирусыг судалж үзэхэд o/ind2001 вирус зонхилсон байдаг. Тэр дунд О-manisa бүлгийн вирус илэрч байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүлхийн вакциныг сонгохдоо хамгийн түрүүнд анхаарах зүйл нь дархлаа төрүүлэх омгоор үйлдвэрлэсэн эсэх нь хамгийн чухал асуудал юм.

Гэвч Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга маань хамгийн муу бөгөөд дархлаа төрүүлэхгүй омгийн вакциныг сонгож монгол малд тарих гэж байгаагийн цаад шалгаан нь юу байж болох вэ?

  1. Монгол Улсад урьд хожид гарч байгаагүй шинэ вирусыг түгээн дэлгэрүүлэх
  2. Малын эрүүл мэндийг унагасанаар хүний эрүүл мэндэд заналхийлэх
  3. Маш том эдийн засгийн ашиг сонирхол

Хамгийн сонирхолтой нь тус вакциныг гэрээ байгуулахдаа тендерийн хуулийг хэд хэдэн удаа ноцтой зөрчиж гэрээ байгуулсан байна.

Сангийн яам 2025.06.27-ны өдөр 02/6437 тоот мэдэгдлээр тус тендерийг хянаж үзээд Dollvet biotechnology Joint stock company”-ийн “вакцины үйлчлэх хүрээ: (Вакцин нь А, О хэвшил агуулсан байх. О хэвшлийн омог нь O/ME-SA/ PanAsia and Ind2001d/e, O/Sea/May-98, А хэвшлийн омог нь G/Asia/Sea-97 вирусийн генетикийн шугамтай зохицсон байх, эдгээр хэвшлийн эсрэг дархлаа төрүүлэх омгоор үйлдвэрлэгдсэн”) гэж заасан байна. “Dollvet biotechnology joint stock company” О хэвшлийн омог нь О manisa, А хэвшлийн омог нь IRAN 05’ гэж заасан байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.” хэмээн захиалагч Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяагийн шийдвэрийг хүчингүй болгож хуульд нийцүүлж тендерийг дахин зохион байгуулахыг даалгасан байдаг.

Гэвч А.Нарантуяа нь Сангийн яамны дээрх шийдвэрийг үл тоож “Dollvet biotechnology joint stock company”-тай гэрээ байгуулсан байдаг. Уг асуудал захиргааны хэргийн шүүхэд тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар оролцогч компанийн зүгээс гомдол гаргасан ч А.Нарантуяа хууль бус тендерээ үргэлжлүүлж, монгол малд вирус тараахаар чичирч байна. Үүнийг хууль хяналтын байгууллага яаралтай анхааралдаа авч хариуцлагагүй албан тушаалтангуудад хариуцлага тооцох нь цаг хугацааны асуудал болоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх