Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
2025.10.31 •
                                1м унших
                        Монгол Улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1929 онд анхны авто замын байгууллага байгуулагдсанаар Монгол Улсын авто замын салбарын суурь тавигджээ. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 17 мянга гаруй километр хатуу хучилттай авто зам ашиглалтад орж, иргэдийн аялал, тээвэр, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна.
Сүүлийн жилүүдэд авто замын салбарынхан орон нутгийн болон олон улсын зам, гүүрийн сүлжээг өргөжүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах, дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ой нь авто замын салбарын хамт олон, инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж, салбарын түүхэн замналыг дурсах онцгой өдөр болж байна.