"100 буудалт даамын" өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцож байна. Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад,
Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.
8 хүртэлх насны охидын ангилалд,
- Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/
8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд,
- Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб /
- Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /
9-10 нас охид ангилалд,
- Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/
- Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/
9-10 нас хөвгүүд ангилалд,
- Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/
- Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /
11-13 нас охид ангилалд,
Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /
14-16 нас охид ангилалд,
Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/
Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ











