МАН БҮЛЭГ: УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр боллоо
2025.10.31 •
                                1м унших
                        Монгол Ардын намын бүлэг хуралдаанаас бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг жинхэлж, тамга тэмдгийг нь гардуулан өгсөн билээ. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, түүний оронд бүлгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон бөгөөд өнөөдрийн чуулганаар хэлэлцэх байсан ч чуулган хуралдсангүй.