Ц.Мөнхсайхан
Ц.Мөнхсайхан - Сэтгүүлч
2024-06-10 • 1м унших

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгаар +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Гал түймэрДархан-Уул аймаг, Дархан сум 5 дугаар баг хүнсний дэлгүүрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 3х12 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум Ганган-Орхон багийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 3х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум 8 дугаар  баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын  “Уаз 220692” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын  “Норд бенз” загварын автомашины чиргүүлийн хойд талын дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр – Ой, хээрийн түймэр

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/Ой, хээрийн гал түймэр гарсан байж болзошгүй, түймрийн утаа харагдаж байна гэсэн дуудлагыг Хилийн цэргийн 0243 дугаар ангийн жижүүрээс 06.09-ний өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 3 дугаар заставын алба хаагчид, Түшиг сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид мөн өдрийн 10:57 цагт түймрийг цурамд оруулж, 13:20 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 25 га орчим талбай шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хорооны Хөдөө хэсэг, “Хэрлэн”-гийн гүүр гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин онхолдож, 1 хүн нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 22:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Тоёота харриер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, жолооч С /48 настай, эмэгтэй/ автомашины бүхээг дотороо хавчуулагдсан байсныг “Холматро”-ийн задаргааны багаж ашиглан ажиллан эсэн мэнд гаргаж, зорчигч Д /54 настай, эмэгтэй/-гийн хамт тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 23:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход барилгын  иргэн Б/39 настай, эрэгтэй/ дээд давхраас нь аврагч аврах олс ашиглан бууж, тухайн иргэнийг дотогш оруулан аюулгүй болгож, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум 2 дугаар багийн 12 дугаар гудамжинд гурил хэрчих төхөөрөмжид 1 хүн гараа хавчуулсан тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус  аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж /35 настай, эмэгтэй/ гурил хэрчих төхөөрөмжид зүүн гарын хуруу хэсгийг  хавчуулсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Эх Сурвалж; ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
3 Сарын өмнө • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Шууд
ХОВД: Нэр бүхий 14 зочид буудал, караокений өрөөнд тагнаж, чагнах төхөөрөмж байршуулсан нь илэрчээ
2024-06-17 • 1м унших
Гадаад мэдээ
ЕВРО 2024: Германчууд нээлтийн тоглолтод Шотландыг 5:1-ээр илүүрхлээ
2024-06-15 • 1м унших
Улс төр
ХОМ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгийн нийлбэр хэмжээ намын харьяаллаар
2024-06-15 • 1м унших
Check 1 сэдэв
Нийтийн албанд томилогдох 608 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
2024-06-14 • 1м унших
Check дуран
ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ 5,7 хувиар өссөн
2024-06-14 • 1м унших
Гадаад мэдээ
ОXУ-ын тэнгисийн цэргийн онгоцууд Кубад очиж АНУ-ын xил дээр ойртжээ
2024-06-14 • 1м унших
Гадаад мэдээ
Европын xөлбөмбөмбөгийн аварга шалгаруулаx “ЕВРО-2024” өнөөдөр эxэлнэ
2024-06-14 • 1м унших
Check 1 сэдэв
ПРОКУРОР 263 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭВ
2024-06-14 • 1м унших
Танд хэрэгтэй
ДОРНЫН ЗУРХАЙ: Зуны ДУНД сарын ШИНИЙН НАЙМАН
2024-06-14 • 1м унших
Танд хэрэгтэй
Нийслэлд шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ дөрвөн сая төгрөгт хүрчээ
2024-06-14 • 1м унших
Гадаад мэдээ
Их Долоогийн бүлэг Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс $50 тэрбумыг Украины тусламжид зарцуулахаар тохиролцов
2024-06-14 • 1м унших
Check 1 сэдэв
Тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэлтэй нэр дэвшигчид
2024-06-14 • 1м унших
Check 1 сэдэв
Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдод зориулсан гарын авлагыг хэвлүүлжээ
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
Ж.Төрмөнx Эрдэнэзуу xийдийн дараачийн xамба ламаар тодорлоо
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
Баянxонгор аймагт газар xөдлөлт болжээ
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
Энэ жилийн наадмын нээлт, xаалтыг 2.9 тэрбум төгрөгөөр xийнэ
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн цонхоор өвчтөн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
2024-06-13 • 1м унших
Check 1 сэдэв
"PISA 2025" турших судалгаанд 32 сургуулийн 2,436 сурагч хамрагджээ
2024-06-10 • 1м унших
Гадаад мэдээ
Израилийн арми дөрвөн барьцааны хүнийг суллахын тулд 274 палестин хүнийг алсан тухай Газын эрх баригчид мэдээллээ
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
Хүүхэд зодож, харанхуй өрөөнд хорьдог цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
УИХ-ын сонгуульд оролцох 19 нам, хоёр эвслийн мөрийн хөтөлбөр нийтэд ил болжээ
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
Хиймэл нууранд живсэн иргэний цогцсыг хоёр метрийн гүнээс гаргажээ
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024-06-10 • 1м унших
Улс төр
126 суудлын төлөө 1336 нэр дэвшигч гараанаас гарлаа
2024-06-10 • 1м унших
Check 1 сэдэв
ЦУОШГ: Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2024-06-10 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
ШШГЕГ: Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй
2023-12-15 • 1м унших
Шууд
Ж.ГАНБААТАР: Шатахуун хангалттай байгаа. Иргэд оочир, түгжрэл үүсгэхгүй бол хэвийн болчихоно
2023-12-18 • 1м унших
Шууд
Ц.ДОРЖХАНД: 5.2 сая тонн нүүрс алга болсон буюу 2.5 их наяд төгрөгрийн хулгайн асуудал ил гарч ирж байна
2023-12-18 • 1м унших
Улс төр
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Улс төр
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-30 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "МоЭнКо" ХХК-ийг С.Бямбацогт сайдтай нэгдмэл ашиг сонирхолтой гэв
2023-12-29 • 1м унших
Бүгдийг үзэх