ХОВД: Нэр бүхий 14 зочид буудал, караокений өрөөнд тагнаж, чагнах төхөөрөмж байршуулсан нь илэрчээ
2024.06.17 •
1м унших
Ховд аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Цагдаагийн газартай хамтран “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шалгалт явуулжээ.
Тэгвэл шалгалтад 40 орчим газрын үйл ажиллагаатай танилцахад, нэр бүхий 14 газрын зочид буудал болон караокены өрөөнд дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан байсан нь илэрсэн байна. Тиймээс Ховд аймгийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар тухайн газруудад прокурорын мэдэгдэл хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт хийжээ.