Солонгон аашт буюу Т.Ананда Ховдчуудыг залилсан уу?
2024.10.10 •
1м унших
Өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймгийн Хар-Ус нуурыг түшиглэн зохион байгууллагддаг "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр болсон.
Тус мөсний баярт Солонгон аашт буюу Т.Ананда оролцож ирсэн зочдыг гарын хоолоороо дайлсан байдаг. Мөн энэ үеэр Тоёото Ланд-300 маркийн автомашины сугалаа зохион байгуулж, азтанд тус автомашиныг бэлэглэнэ хэмээн 50 мянган төгрөгөөр оролцохыг уриалсан байна. Ингэхдээ нэг иргэн хэдэн ч сугалааны эрх авах боломжтой гэснээр Ховдчууд Ланд-300 маркийн автомашин хожихоор тус сугалаанд идэвхтэй оролцжээ.
Харамсалтай нь одоог хүртэл сугалаа явагдаж, азтан тодроогүй бөгөөд энэ талаар ямар нэг мэдээлэлгүй Ховдчууд цахим орчинд эрж, сурахаас өөрийг хийж чадалгүй өдийг хүрчээ.