Б.Бурмаа: Бүтэн талх худалдаж авах чадамжгүй иргэд СХД-т байсаар байна
2024.10.09 •
1м унших
НИТХ-ын сонгуульд АН-аас СХД-т нэр дэвшиж буй "Талх Чихэр" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа “Талх чихэр” компанийн талхны борлуултад судалгаа хийжээ. Ингэхэд СХД-т борлуулж байгаа талхны хэмжээ бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн бага байгаа аж.
Энэ талаар тэрбээр “Бүтэн талх худалдаж авах чадамжгүй иргэд СХД-т байсаар байна. Сонгинохайрхан бол Монгол Улсын хүн амын 10 хувь, нийслэлийн нутаг дэвсгэрийн 25 хувийг эзэлдэг том дүүрэг. Гэтэл зарим дэлгүүрүүдэд талх таллаж зарагдаж байна. Өөрөөр хэлбэл СХД-ийн бүтэн талх худалдаж авах чадамжгүй байна” гэлээ.