Замын-Үүдийн боомтоор 4.5 кг алтыг шороонд нууж хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2024.12.21 •
1м унших
Замын-Үүдийн боомтоор өнгөрсөн наймдугаар сард 4.5 кг алт нууж, хууль бусаар хил гаргах гэж байсан БНХАУ-ын иргэнийг Гаалийн газрын ажилтнууд илрүүлжээ.
Хэргийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэст шалгаж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан 4.5 кг алтыг Монгол банкинд тушаасан байна. Ингэснээр улсын төсөвт нэг тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.