Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2023-01-18 • 1м унших

 

 

Хэдхэн хоногийн өмнө ажлын байран дээр хуулийн байгууллагын шалгалт орж, үзлэг хийсэн. Хуулийнхан ажлаа хийж байгаа хойно шалгуулах нь бидний үүрэг. Гэм байвал бид хариуцлагаа хүлээх учир харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчид гэм буруугаа хүлээж, хэргээ хүлээгээрэй. Баримт бүхний араас хөөцөлдөж, хүн үлдээхгүй гаргаж тавих үүргээ бид ч хүлээх болно.

Нүүрсний хулгай гэх хэрэгт холбоотой байж болзошгүй албан тушаалтнууд ар араасаа шалгагдаж, эхнээсээ саатуулагдсан.

"УБТЗ ХНН"-ийн хэлтсийн орлогч дарга 7.3 тэрбум төгрөг бэлнээр хураалгасанд цочирдсон монголчууд даргынх нь гэрээс хэд гарч ирэх бол гэсэн таамаг дэвшүүлсээр. Гэхдээ нэг тоо бодож үзье. Мэргэжлийн хэллэгээр нэг состаб буюу 50 цуваа вагонд ачаагаа ачуулах гэсэн 4000 аж ахуй нэгж, иргэний урт дараалал байдаг аж. Монголчууд хэзээний л дугаарлаж, ээлжээ хүлээж сураагүй тул өмнөх дугаарлалтыг давж өнөө маргаашгүй ачаагаа ачуулах гэсэн яаралт, сандралт дээр үндэслэсэн авлигын сүлжээ цэцэглэн мандсан өнөөдөр эхнээсээ илчлэгдэж байна.

Аж ахуй нэгж, иргэд ачаагаа хурдан ачуулах гэсэн хүслээр оочир дайрах гэдэг ажиллагаа явагдаж энэ нь 400-600 сая төгрөгрөөр үнэлэгдэж эхэлсэн. Ингэхээр ковид гэх цар тахлаар далимдуулсан 3 жилд 7.3 тэрбум төгрөг бол ширхэгийн тамхины завгай мөнгө шиг болтлоо авлига авсан болж таарав уу? Орлогч дарга нь тэрбумтан болсон бол дараагийн дарга нь ихнаядтанууд болоо биз ээ.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг дотор бугшсан авлигын сүлжээ С.Батдөлөөр зогсохгүй.

Үүнд "УБТЗ ХХН"-ийн дарга Х.Хэрлэн, Тээвэр зохион байгуулалтын албан дарга М.Цогт болон өмнө энэ албан тушаалд ажиллаж байсан дарга нар, Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, шүүхэд төлөөлөх, гэрээний эрх зүйн харилцааны хэлтсийн дарга О.Баясгалан гээд хичнээн хүн холбогдохыг таашгүй.

Хуулийн байгууллагаас дараа дараагийн албан тушаалтныг нүүрсний хулгайн гэгдэх авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэдэг албан бус мэдээллийг өгсөн.

Үүнээс хоёр хүнийг онцолвол УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч буюу НЗУП гэж нэрлэгддэг Н.Энхцогт, эрх зүйн, харилцааны хэлтсийн дарга О.Баясгалан нар юм.

2018 онд удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэнгүй гэх үндэслэлээр ажлаас халагдаж, УБТЗ ХНН-тэй шүүхийн танхимд үзэлцэж явсан О.Баясгалан өдгөө УБТЗ ХНН-ийн шүүхэд төлөөлөх, гэрээний эрх зүйн харилцааны хэлтсийн даргаар ажилладаг.

Аалзны тор гэж үзвэл торыг хэрхэн нэхэх вэ гэдэг ямар хээ сүлжээ гарах вэ гэдэг хорыг энэ хоёр найруулдаг байж болох уу?
50 цуваа вагонд ачаа ачуулах оочир урагшлуулах авлигын төлбөрийг 400-600 сая төгрөгөөр хүргэж, хэдэн тэрбум төгрөгийг бий болгосон ажилд шалгагдахаас гадна хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл байна.

Тодруулбал, О.Баясгалан УБТЗ ХНН-ийн хуульчаар ажиллаж байхдаа вокзалын дэргэдэх 1000 машины зогсоолын газрыг хэрэгт санаатайгаар саад учруулж, бусдыг хохироосон тухай 2022.04.05 өдрийн 5/2226 дугаартай Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Д.Булганцэцэгийн гарын үсэгтэй албан бичиг АТГ-т хаяглагджээ.

Тус албан бичигт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байдал тогтоогдсоныг дурджээ

...Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтан О.Баясгалангийн эс үйлдэхүйгээс бие даасан шаардлага гаргах эрхээ алдан Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ Монгол Улсын Засгийн газар биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, бусдад давуу байдал бий болгож, газар эзэмших, ашиглах эрхэд хохирол учруулсан байж болзошгүй тул шалгуулахаар 14 хуудас бүхий хавсралттай материалыг хүргүүлэв гэжээ. Угтаа бол өнгөрсөн жилээс АТГ-т шалгуулж байх үндэслэл нь бүрдчихээд байхад 2022.09.30-ны өдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэнгийн Б/I/475 тоот тушаалаар О.Баясгаланг Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, шүүхэд төлөөлөх, гэрээний эрх зүйн харилцааны хэлтсийн даргын ажилд томилсон байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй О.Баясгалан нь УБТЗ-д хэлтсийн даргын албан тушаалтай ч хэдэн зуун саяар үнэлэгдэх өмгөөллийн ажлыг давхар хийдэг талаарх гомдол Өмгөөлөгчдийн холбоонд очиж 2019 оны 10 сарын 18-ны өдөр батлагдсан “Өмгөөллийн тухай хууль”-ийн 15.1.12-т “хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх”-ийг өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад хориглодог байхаар заасныг дурдан гомдол гаргажээ.

О.Баясгалан даргатай холбоотой дахин нэг баримтыг хүргэхэд түүний эхнэр Сэрээнжав нь АТҮТ-д гэрээт өмгөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд нүүрсний хулгай, оочир урагшлуулах авлигын хэргийг орондоо төлөвлөж, хоорондоо шаардлагатай мэдээллийг солилцдог байж болзошгүй байна. Ийнхүү түүнд хамааралтай хууль зөрчсөн үйлдлүүдэд шалгахдахгүй хариуцлага хүлээхгүй өнгөрч байсан бол энэ удаад нүүрсний хулгайн гэх хэрэгт хамгийн түрүүнд шалгагдаж, авлигын аалзны торон сүлжээг хэрхэн зангидсанаа үнэнээр нь өгүүлэх учиртай.

Мөн О.Баясгалангийн нэгэн адил УБТЗ ХНН-ийн авлигын сүлжээний гол дүрийн нэг Н.Энхцогт хариуцлагаа хүлээж бусдаас хулгайлсан авлигын мөнгийг эргүүлэн өгөх нь зүйтэй юм.

Төгсгөлд нь Н.Энхцогтын талаарх нэгэн бичлэгийг хүргэе. Авлигын хэрэгт холбоотой эсэх нь өнөөдрийн байдлаар албан ёсоор тогтоогдоогүй байгаа ч ажлын байранд дээрээ архидсан, бусдад бэлгийн дарамт үзүүлэн агсамнаж, аархсан үйлдэлдээ хариуцлага хүлээх биз ээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 6 Хаха 3 4 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (5)
  • Иргэн • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Мэдээллийг үнэн үү, худал уу гэдгийг тодруулахгүйгээр бусдын анхаарлыг татаж, хандалт авах гэсэн, ядмагхан, сэтгүүлч нэр зүүсэн хүмүүс жоохон ичиж амьдармаар юмдаа.
  • Tumur zamiin emelegt Oidov gej sain emch bailaa. Huuhed ni daanch hulgaich. Hentei ch hamaagui niile... • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Oidoviin emchiin tanil
  • Зочин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Хаха, хэн бичсэн нь бараг ил бна дөө, ккк. Баясгалан шиг төмөр замдаа үнэнч хүнийг мэдкүм бна. Өмнөх даргын үед ажиллаж бгаад их мөнгө идэж халагдсан хүн бичсэн бна
  • Зочин • 3 жил өмнө
    Энэ Баясгалан хэн шудрага гэхийн ичээч.Өөрөө бичээд бгаа юмуу хаашаа юм.Баримттай л зүйл харагдаж бхын
  • Иргэн • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Гадны улс төрийн шахалтаар орж ирсэнХэрлэн мэтийн луйварчид төмөр замын талаар А-ч мэдэхгүй малнууд ирээд ингэж 16000 замчны нэрийг шороотой хутгалаа бүгдийг шоронд хийж хатаа
  • Төмөр замчин • 3 жил - 202.21.123.56 Хариулах
    Баясгалан муу новш луйварчин бсан бна шүү.Худлаа нэг их шудрага их мэдэгч царайлчихаад.Ажлаас нь халаачээ.Хэрлэнг мангартуулсан юм бишүү бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулаад
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
2026-02-22 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
2026-02-22 • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Шууд
“Милан Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцсон Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөлөө
2026-02-20 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2026-02-20 • 1м унших
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
2026-02-19 • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
2026-02-19 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
1 Жилийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх