ҮСХ: Өргөн хэрэглээний барааны үнэ 5,7 хувиар өссөн
2024.06.14 •
1м унших
Үндэсний статистикийн хорооноос хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээний бүлгийн үнийн талаар гаргасан тайланд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.7 хувь, өнгөрсөн оны эцсээс 4.0 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Харин инфляцийн түвшний хувьд өнгөрөн сард өмнөх оны 11.3 хувиас 5.6 хувь буурсан буюу тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай гарчээ. Мөн улсын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ хоёр нэгж хувь(35.2 хувь)-аар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувь(55.1 хувь)-аар нөлөөлсөн үзүүлэлттэй гарсан байна.