Дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбиныг Хятадад суурилууллаа
2025.09.01 •
1м унших
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр/турбин/-ийг Шаньдун мужид өнгөрсөн баасан гарагт амжилттай суурилууллаа.
30 мянга гаруй бүрэлдэхүүн хэсгээс бүрдсэн уг турбин нь 50 гаруй давхар орон сууцны барилгатай тэнцэх өндөртэй, 77 мянган хавтгай дөрвөлжин ам.метр талбайтай.
Тус турбин нь нэгдсэн сүлжээнд холбогдсоноор жилд 100 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, жилд 55 мянган өрхийн хэрэгцээг хангах хүчин чадалтай гэж Хятадын төрийн хэвлэл People's Daily, China мэдээллээ.