Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс зохион байгуулж буй хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн асуудлуудыг хөндсөн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
Энэ удаа “Хэвлэл мэдээллийн хараат бус байдал – Эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын хэвлэл мэдээллийн албад хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгалыг гажуудуулж буй эсэх, төрийн мэдээлэл, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах нь редакцын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн итгэл үнэмшилд нөлөөлж буй эсэх, эдгээрийн эрх зүйн хувьд хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх гэж байна.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээний гишүүд, дэмжигч, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөгч, хүний эрхийн хамгаалагч, судлаачид, өргөнөөр оролцохыг урьж байна.
ХЭЗЭЭ: 2025 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 9, 9:30 – 12:00 ЦАГТ
ХААНА: ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ