Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон бусад албаны хүмүүс Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг, ДЗОУБ-ын Хүүхэд хамгааллын компакт төслийн захирал Б.Цогбаяр, ДЗОУБ-ын Ногоон бизнес, өрхийн амьжиргаа хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Дэлгэрмөрөн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ГБХНХ-ын сайд Т.Аубакир Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хууль журмыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ хийх, хүний нөөцийг сургахад Дэлхийн Зөн Монгол ОУБ дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт талархал илэрхийллээ.
Цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, ядуурлыг бууруулах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн нийгмийн хамгааллын чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана.
Манай орны зарим бүс нутгийн хувьд үер, зудын гамшиг сүүлийн жилүүдэд ойрхон давтамжтай тохиолдсон. Энэ жил зуншлага тааруу байгаа учраас өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, зудаас урьдчилан сэргийлэхэд мөн хамтран ажиллахаар тохиролцлоо.