CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-19 • 1м унших

-Сайн байна уу. Эрүүл мэндийн салбарт сүүлийн өдрүүдэд  Монгол улсад эмчлэгддэггүй өвчнийг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл явах болсон. Энэ талаар -яриагаа эхлүүлье.

-Сайн байна уу. Тийм ээ. Монгол улсын хувьд сүүлд 2017 онд Монголд оношлогдох эмчлэгдэх боломжгүй мэдрэл, зүрх судас, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт есөн бүлгийн 26 өвчний жагсаалтыг гаргасан байдаг.

2020 оны 8 дугаар сард ЭМЯ-наас санал гаргаж эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийгдэж, стратегийн худалдан авалт хийх эрхзүйн орчинг бүрдүүлж УИХ-аар батлуулснаар эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Шинэ тогтолцооны үр дүнд эмнэлгийн удирдлага, эмч нарын баг шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлснээр санхүүжилтийн нэмэлт боломжуудыг бий болгож нэмэлт орлогоо шинэ технологи нэвтрүүлэх, орчин нөхцлөө сайжруулах, хүний нөөцөө сургах чиглэлд ЭМЯ-тай нягт уялдаатай ажиллаж эхэлсэн. 

Нөгөө талаар Монгол улсын Засгийн газар, УИХ 2021 оны төсвийн тодотголоор 238 тэрбум төгрөгийг төвлөрүүлж үүний 150 гаруй тэрбум төгрөгийг  тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах боломж бүрдсэн юм.

Яагаад бид өмнө нь энэ 26 төрлийн өвчний эмчилгээг хийж чадахгүй байсан бэ гэхээр хэд хэдэн асуудал байсан.

Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт оногдож байсан улсын төсөв  хангалттай биш байсан. Нэг дор олон шинэ технологи нэвтрүүлэхэд олон тэрбум төгрөгийн тасралтгүй хөрөнгө оруулалт шаардлатай болдог. Өмнө нь ЭМЯ ч тэр эмнэлгүүд ч тэр тогтсон нэг төсөвтэй эдгээрийн ихэнх нь урсгал, болон тогтмол зардалд зарцуулагддаг байсан.

Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор өндөр хөгжилтэй улс орнуудад урт, дунд, богино хугацааны сургалтуудад хамруулж, тоног төхөөрөмжийн сонголт, хөрөнгө оруулалтыг төсөвт үе шаттайгаар суулгах шаардлага байсан.

Ингээд цогцоор нь харахаар манай баг хоёр жил хүрэхгүй хугацаанд урт хугацааны хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлж Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй байсан 6 өвчнийг эмчилдэг болсон юм.

-Монгол улсад эмчлэгдэх боломжтой болсон зургаан өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Монгол улсад энэ төрлийн өвчнөөр гадагшаа эмчилгээнд явдаг тохиолдол хэр их байсан бэ?

-Бид нийт дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг хоёр жил хүрэхгүй хугацаанд УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.

Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг,чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д энэ суралцуулж АНУ, Япон, БНСУ-ийн мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэйгээр хийж эхэлсэн. Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн. Зүрх судасны төвд Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудын хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад суралцуулсны үр дүнд 4 тохиолдлыг амжилттай хийгээд байна.

Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д дээр нэвтрүүлж байна. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургаж ирсэн. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 5 тохиолдолд амжилттай хийгдсэн бөгөөд Баянхонгор аймагт энэ эмчилгээг хийлгэсэн хоёр ихэр хүүхэд маань саяхан эсэн мэнд төрж, эх хүүхдийн биеийн байдал сайн байна гэсэн баяр мэдээг авсан. 

Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмжийн хангалт хийж, ЭХЭМҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад байгуулж энэ мэс заслыг урт хугацаанд, тогтвортой ажиллах боломжийг бий болгохоор ажиллаж байна.

Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг өнөөдрийн байдлаар 5 хүүхдэд амжилттай хийсэн.

Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-ны зүгээс шийдвэрлэж өгсөн.

-Эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэхэд ЭМЯ-наас ямар бодлого чиглэл барьж ажилласан бэ? Урт хугацаанд тогтвортой бүрэн нутагшуулах боломжийг бүрдүүлж өгсөн үү?

-Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулахад цогц хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого шаардлагатай байдаг.

Нэгдүгээрт тухайн технологийг нэвтрүүлэхэд хэрэгцээтэй олон улсад нэр хүнд бүхий брэндүүдийн багаж тоног төхөөрөмжөөр ханган, урт хугацаанд хэвийн ажиллах засвар үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх.

Хоёрдугаарт хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах дээр эмчилгээ тус бүр дээр эмч мэргэжилтнүүдээ гадаад улс оронд багаар нь сургаж, чадавхжуулахаас гадна өндөр хөгжилтэй улс орны чадварлаг эмч мэргэжилтнүүдийг эх орондоо урьж ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулан ажилладаг.

Гуравдугаарт орчин нөхцөлийг олон улсын стандартын түвшинд бүрдүүлж эмчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангах. 

Дөрөвдүгээрт тухайн мэс засал, оношилгоо, эмчилгээ монгол улсад тогтмол хийгддэг болгоход санхүүгийн зохицуулалт буюу эрүүл мэндийн даатгалаас санхүүжих оношийн бүлэгт оруулж , хэдэн хувийг хэрхэн санхүүжүүлэх гэх мэт санхүүгийн тохируулга, зохицуулалтыг хийж, улсын төсөвт суулгах ажлууд хийгддэг.

Цөөн үгээр хэлбэл нэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй үргэлжлэх санхүүгийн зөв тохируулгыг цогцоор нь хийх хэрэгцээтэй байдаг гэсэн үг.

-Шинээр нэвтрүүлсэн зургаан өвчнийг гадаад улсад эмчлүүлэхэд иргэдээс хэчнээн төгрөгийн зардал гардаг байсан бэ?

-Жилд дунджаар 150 иргэн монгол улсад эмчлэгдэх боломжгүй 26 өвчний улмаас гадаад орныг зорьж эмчилгээ, оношилгоо хийлгэдэг. Дээрх зургаан төрлийн өвчин дээр яривал 50 саяас 2 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гардаг байсан.

Сүүлийн таван жилд л гэхэд ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд 21 иргэн гадаад улсыг зорьж эмчлүүлсний ихэнх нь хүүхдүүд байсан бөгөөд эмчилгээний нөхөн олговорт 1,5 тэрбум төгрөгийг зарцуулсан байх жишээтэй.

Харин донороос цусны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо хийх зардал нь өнөөдрийн тооцооллоор  113 сая ба ихэнх хувийг нь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлсэн ба бусад 5 өвчний хувьд ч ялгаагүй иргэнд санхүүгийн хүндрэл учруулахгүй байхаар тохируулгыг хийсэн.

Ингээд харахлаар олон тэрбум төгрөгийн бодит зардлыг хэмнэж чадахуйц, иргэндээ ээлтэй сайн хөрөнгө оруулалт болж чадсан гэж дүгнэж байгаа.

-Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа үлдсэн 20 өвчнийг хэзээ эмчилдэг болох вэ?

-Мэдээж бид бүгдийг зэрэг хийж чадахгүй. Хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бүрдүүлэх, сургах,  өөрсдийн нөхцөл бололцоонд тохируулах гэх мэт  олон асуудлыг төлөвлөн аль дунд болон богино хугацааны төлөвлөлтөд суурилан үлдсэн эмчилгээний технологиудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор үлдсэн 20 өвчний хувьд эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны ховор хавсарсан эмгэгийн мэс заслууд, тархи мэдрэлийн хавдрын мэс заслыг хийлгэхээр гадаад улсыг зорих хөдөлгөөн их байгаа тул нэн түрүүнд энэ чиглэл рүү анхаарч байна. 

Үнэхээр урт хугацааны бодлого хэрэгтэй, суурь бааз бэлтгэхэд хугацаа хөрөнгө оруулалт ихээр шаардсан технологийн хувьд гадагшаа явж эмчилгээнд ороход шаардлагатай эмчлүүлэгчийн эмчилгээний нөхөн олговрын хувийг ахиулъя. 5% биш болдог бол 100%, бүр боломжгүй бол 50% гэдэг ч юм уу төсвийн  боломжит хэмжээнд нэмэгдүүлэх саналыг 2023 оны төсөвт тусгуулахаар ажиллаж байна.

-Баярлалаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
18 минутын өмнө • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
43 минутын өмнө • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
45 минутын өмнө • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
19 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх