CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-22 • 1м унших

-ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ШҮҮХ 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛНЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Гэвч  Үндсэн хуульд заасан энэхүү эрхээ Монголын гэр бүл, хүүхдүүд эдэлж чаддаггүй. Нийгмийн хамгийн үнэ цэнтэй бүлэг болох гэр бүл, хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй ч статистикаас харахад энэ тал дээр бид хамгийн муу гэсэн үнэлгээг авна.

Уг нь Монгол Улсын нийт хүн амын 37,3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. Бид гэхдээ жилд дор хаяж 1000-1500 хүүхдээ зүй бусаар буцаадаг, энэ ертөнцөөс... Шуудхан хэлэхэд, хүүхдүүдээ асран хамгаалагчийн хэнэггүй байдал, ээлгүй хотын бүтээн байгуулалт, төрийн авлига, хариуцлагагүй бодлого шийдвэрээс шалтгаалж жилд нийт 45-50 мянган хүүхэд гэмтэл бэртэл авч, 1000-1500 нь осол болон бусад шалтгаанаар нас бардаг гэх тооцоо бий. Бид хүүхдэдээ ээлгүй улс.

Монгол Улс НҮБ-аас 1989 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцад 1990 онд нэгдэн орсон. Тус конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүүхэд онцгой халамж, хамгаалалт, туслалцаа авах эрхтэй гэж тунхаглаад, хүүхэд бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн учир онцгой халамж, эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэж заасан. Тэр утгаараа Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ үндэс болгон, үндэсний хэмжээнд хүүхдийн хөгжил, халамж, хамгаалалтыг тусгасан хууль тогтоомжуудыг батлан хэрэгжүүлдэг. Хэрэгжилт нь даанч тааруу.

Хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах талаар Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгждэг. Эдгээр хуулийн хүрээнд Засгийн газар, төрийн байгууллага, агентлагууд ажилладаг ч шүүхийн хамгаалалт тусгайлан бий болоогүй байсан. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн эрх зүйн хамгаалалт байх шаардлагатай гэсэн саналаа 2023 оноос илэрхийлж, Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах санаачилгыг гаргаж, УИХ хуулийг баталснаар хүүхэд эрх зүйн онцгой хамгаалалттай байх үндэсний хэмжээний тогтолцоотой болох эрх зүйн үндэс бүрдээд буй. Бүр тодруулбал, Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах тухай хуулийг энэ оны зургаадугаар сарын 5-нд баталж, 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөхөөр болсон билээ.

Хэдийгээр Монголыг хүүхэд залуусын эх орон гэдэг ч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийдэг ч хүүхдийн зөрчигдсөн эрхийг тусгайлан хамгаалсан шүүхийн тогтолцоо байгаагүй. Ердийн харьяаллын буюу эрүү, иргэний хэргийн шүүхээр гэр бүл, хүүхдийн хохирсон хэргийг шийддэг. Өнгөрсөн оны статистик мэдээнээс харахад, улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдсэн гэр бүлийн хэрэг 106 мянга гаруй, гэр бүлийн тухай хуулиар хянан шийдсэн хэрэг зургаан мянга орчим байна. Харин нийслэлд Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдсэн 3300, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдсэн гэр бүлийн хэрэг, маргаан улсын хэмжээнд 99, нийслэлд 29 байна.

Мөн улсын хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг 8970 байгаа бол нийслэлд 5190 байна. Улсын хэмжээнд хянан шийдсэн эрүүгийн хэрэгт 1164 хүүхэд хохирсон, нийслэлд хянан шийдсэн эрүүгийн хэрэгт 587 хүүхэд хохирсон байна. Энэ мэтчилэн шүүхийн шийдэж буй хэргийн багагүй хувийг хүүхэдтэй холбоотой хэрэг эзэлж байгаа тул дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага тулгарсан гэсэн үг.

 

З.Урсгал

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх