Баасан гарагт бүх нийтээр амарна
2025.11.17 •
1м унших
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тохиож байгаа тул бүх нийтээр амарна. Мөн уламжлалт ёсоор арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохиож арваннэгдүгээр сарын 26-ны лхагва гарагт бүх нийтээр амрахаар болжээ.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.