Олны танил аавынхаа буяныг буруу эдэлсэн Ц.Санжаачойпил хар тамхи хэрэглэсний улмаас Зөрчлийн тухай хуулийн 5-ийн нэгийн гуравт заасны дагуу Баривчлах байранд саатуулагдаж байгаа аж.
Эргэн сануулахад, 2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд гарсан зодоон буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, иргэн Л.Алтан-Очир нар оролцсон байдаг.
Тэгвэл дээр нэр дурдсан иргэдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорт шилжүүлжээ.




