Намын даргад нэр дэвшигчид
2025.11.15 •
1м унших
МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын ХХХI Их хурал хуралдаж байна. Хурал хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн тухай өмнө нь мэдээлсэн. Тус хуралд 21 аймаг, 330 сумаас 2255 төлөөлөгч ирж оролцож байгаа бөгөөд өдгөө намын даргын сунгаа эхэлж байна.
Намын даргын сунгуунд Н.Учрал, С.Содбаатар, НЛхагвжав нар өрсөлдөхөөр байна гэх мэдээлэл бас байна. Гэхдээ эвлэрлийн багийн зөвшилцсөнөөр Н.Учралыг намын дарга болгох тохироо хийгдсэн бөгөөд өнөө хоёрын хувьд ардчилсан харагдуулах аргачлал гэж улс төр судлаачид тайлбарлаж байна.