Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.




