CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-19 • 1м унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг нь хүлээн авч, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлсэн нь Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр.

Эргэн сануулахад 2023 оны долоодугаар сард шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар,  шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран орлцсон гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг хэргийг маш нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн тул шүүх хурал хаалттай болж байсан билээ.

Ерөнхийлөгч Ц.Хуланд өршөөл үзүүлсэн нь найрагт дуртай зарим нэгэнд сайхан мэдээ байсан бол насаараа цагдаа тагнуулаар аижллагсдад таагүй мэдээ байсан нь үнэн. Гарч ирснийхээ дараахан буюу наадмын өдрүүд өндөрлөх үест Ц.Хулан нүүр номоороо дамжуулан би буруугүй гэх утга бүхий мэдэгдэл хийлээ.  Буруутанг буруу болгосон уу, эсвэл... гэх таамгийг нийтийн дунд төрүүлж, төөрөгдүүлж буй өршөөл, уучлал, эсвэл цагаатгалын ялгааг хуулийн зүгээс тайлбарлавал,

Ц.ХУЛАНГ ЦАГААТГААГҮЙ

Цагаатгал хоёр хэлбэртэй. Нэгдүгээрт улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулиар зохицуулагддаг. Уг хууль 1998 онд батлагдсан бөгөөд иргэний шүүхээр шийддэг. Түүнчлэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдэг нь батлагдвал нэг удаа нөхөн олговор олгохоор зохицуулжээ.  Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комисс гэж байдаг ба материалыг нь бүрдүүлж өгөхөд уг асуудал иргэний шүүхээр шийдэгддэг аж. Ер нь цагаатгах тогтоол гаргах практик шүүхэд их цөөхөн байдаг ба хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр ихэвчлэн гардаг. Цагаатгах тогтоол ямар тохиолдолд гардаг вэ гэхээр анхан шатны шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэгдсэн, давж заалдах шатны шүүх нь хэргийг авч үзээд тухайн хүний гэм буруу нь тогтоогдохгүй бол гаргадаг гэхээр Ц.Хуланг цагаатгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна.

ТЭГВЭЛ ӨРШӨӨЧИХСӨН ЮМ УУ?

Монгол Улсын Үндсэн хуульд ямар субъект өршөөл, уучлал, цагаатгалыг хэрэгжүүлэх эрхтэй вэ гэдгийг нарийн заасан. Өөрөөр хэлбэр Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах эрхийг УИХ-ын онцгой бүрэн эрх гэж Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заажээ. Өршөөл үзүүлэх тухай хуулиар хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг. Өршөөл үзүүлэхдээ УИХ заавал Өршөөл үзүүлэх тухай хууль  гаргадаг ба хэрхэн яаж шийдэхээ их хурал өөрөө мэддэг. Хуульчдын хэлж буйгаар  өршөөл бол цэвэр улс төрийн шийдвэр байдаг. Энгийнчилбэл их хурал Өршөөлийн тухай хууль гаргаж батлаагүй учраас Ц.Хуланг өршөөгөөгүй гэсэн үг.

УУЧЛАЛ БОЛ ГЭМ БУРУУГҮЙ ГЭХ ОЙЛГОЛТООС АНГИД ОЙЛГОЛТ

Уучлал бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг. Үндсэн хуулийн 33 дугаар зүйл дээр зааснаар энэ бол Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх. Уучлал үзүүлэх шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигаар ялтанг ялаас нь хэсэгчилэн болон бүрэн чөлөөлж болдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасанчлан Ерөнхийлөгч уучлал үзүүлэх бүрэн эрхтэй. Гэхдээ олон хүнийг уучлах боломжгүй. Өршөөл, уучлал хоёрын гол ялгаа нь энэ. Энгийнчилбэл өршөөлд олон хүн хамрагдах боломжтой бол уучлалд ганц хүн л хамрагдах боломжтой. Мэдээж өршөөл нь УИХ-ынх, уучлал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Товчхондоо тухайн хүний учруулсан хохирлыг өршөөж, уучилж байна гэсэн үг биш. Хэргийг нь л уучилж, өршөөж байгаа юм шүү дээ... Хохирлоо төлөх хууль ч бас бий. Иргэний журмаар....

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх