CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-03 • 1м унших

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд ”Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсанаар Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байсан түүхтэй. Анхны даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам ажиллаж байв. Байгуулагдсанаасаа хойш 10-н даргын удирдлаган дор 100 шахам жилийг түүхийг бүтээж яваа тус тус байгууллагын даргаар 2018 оноос Б.Оюунгэрэл ажиллаж буй. Өөрөөр хэлбэл найман жил гэсэн үг.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд тус холбооны зүгээс “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийг санаачилж, хэрэгжүүлж байгаа сураг сонсогдоод л таг болсон. Судалгааны хариу үр дүн гэж гарсан л байлтай ч нам жим. “Нэг ээжийн амины цаана нийгмийн “амь” яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ирээдүйн Монгол Улсыг авч явах иргэдийн эрүүл, жаргалтай сэтгэл тэнүүн, элэг бүтэн өсөх асуудал юм. Тэр утгаараа нэг ээжийн амины цаана бүхэл бүтэн нийгэм тэр чигээрээ багтаж байгаа” хэмээн ярьж байсан МЭХ-ны тэргүүнээс энэ ажил төсөл чинь юу болов гэж ахин дахин асуумаар байна.

Басхүү байсхийгээд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд сая төгрөгийн такстай арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тухай, таксаа худалдаж авсан хүмүүс арга хэмжээнд оролцсон тухай сонсогддог. Эмэгтэйчүүдэд зориулж тэр мөнгөөрөө юу хийсэн юм бэ гэх асуулт ч бас байна.

Тивийн хэмжээнд анхдагч хэмээгддэг МЭХ-г төрийн бус байгууллага гэдгийг мэднэ. Яамны дайтай үүрэг, хариуцлага хүлээхгүй гэдгийг нь ч  бас гадарлана. Б.Оюунгэрэл Chuhаl.mn сайтын эрхлэгч үүсгэн байгуулагч, Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Мэдээллийн сайтуудын ассоциацын тэргүүнээр ажиллаж байгаад 2018 онд МЭХ-ны тэргүүнээр сонгогдсон. Өдгөө улиран ажиллаж байгаа. Сонгогдсон гэж хэлэхээс татгалзахын учир бас бий.

Шуудхан хэлэхэд, 2023 онд тус холбоо Их хурлаа хаалттай, маапаантайгаар хийж мань бүсгүй улиран сонгогдсон. Улиран сонгогдсоныхоо дараа “МЭХ-г олон нийтэд нээлттэй байгууллага болгохоос гадна , эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх үйлсээр ажил үйлсээ эхлүүлнэ” гэж мэдэгдэж байсан.

Он цаг улирсаар байна. Онцолж эхлүүлсэн төсөл, олны өмнө амласан ажлаа эхлүүлсэн эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Лай болохоор зай бол гэдэг үг ч бас бий. Эрхэм тэргүүний хувьд ил тод нээлттэй байх талаар асуух зүйлгүй анзаарч, мэдэх салбар дотор нь ажиллаж байсан туршлагатай нэгэн. Нэг ч нээлттэй мэдээлэл, ил тод үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл алга. Хайгаад ч олсонгүй.

Эцэст нь нэг тоо дуулгачихъя. Монголд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн  ноцтой зөрчил ихээр гардаг. 2024 онд хийсэн судалгаагаар хамтрагчтай байсан 15-49 насны эмэгтэйгийн 57,9  хувь нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан. 31,2 хувь нь дотнын хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртсөн.

15 наснаас хойш эмэгтэйчүүдийн 14 хувь нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол  10,7 хувь нь 15 хүрэхээсээ өмнө бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан байна.

ЦЕГ-ын мэдээллээр 2024 оны есдүгээр сарын байдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхйлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 4,5 хувь, хүнд гэмт хэрэг 20,2 хувь, зөрчлийн тоо 24,3 хувиар өссөн байна. Хэдхэн хоногийн өмнө цэл залуухан бүсгүй мөн л гэр бүийн гэх тодотголтой эмгэнэлт явдлын золиос болж энэ хорвоогоос одсныг эдүгээ бид сошиалаар нэг шүүн хэлэлцэж байна. Харин манай  эсвэл танай МЭХ таг чиг. Ядаж нэг эмгэнэл гаргачихаж болдоггүй юм болов уу гэж хүлээж тэсэхээ болиод ноороглож сууна.

Басхүү манай улсын хэмжээнд 37 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байруудаас эрүүл мэнд, хамгаалал, нйигэм, сэтгэлзүйн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчлүүлэгч авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12хувиар өссөн үзүүлэлт юм.  Яагаад танай холбооны зүгээс ядаж нэг түр хамгаалах байр байгуулаад, мэргэжлийн сэтгэлзүйн тусламж үзүүлж болохгүй гэж... МЭХ-ны зүгээс гэвэл сайн дураараа ирээд зөвлөгөө үйлчилгээ өгчих мэргэжилтэн мянга мянгаараа биш гэхэд хэдэн зуугаараа байж л байгаа. ЛАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛ...

Сэтгүүлч У.СҮХЭЭ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх