CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-05-28 • 1м унших

1911 онд Богд хаант Монгол Улсын бүрэлдэхүүнд хэрэйд,  найман овгийн 21.000 хасаг иргэд амьдарч байсан гэдэг. Хожим 1938 оны зургаадугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнх болсон казахын асуудлыг шийдэж 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулсан байдаг юм. Өдгөө Монгол Улсад 150.000 орчим казах иргэн байдаг гэх тооцоо ч бас бий. Тэдгээр иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт оршин суудаг.

Ямартай ч 2024 оны сонгуулийн үеэр 21 аймгийг 7, Улаанбаатар хотыг дөрвөн бүс болгон хуваахдаа үндэстний цөөнхийн эрх ашгийг хамгаалахын тулд Баян-Өлгий аймгийг нэг тойрог болгосон гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

Гэвч Баян-Өлгийд гарч буй зарим хэрэг Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлсээр өнөөдрийг хүрлээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх дуулиан. Аймгийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтыг зөрчөөд тохирох ялаа авсан. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн газар, нутгийн нэршлийг тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар 305 уул , усны 264-ийнх нэрийг сольж, казах нэршилтэй болсныг олж тогтоосон билээ. Тухайлбал,  Цэнгэл хайрхныг Мусд тау, Шавдан нуурыг Чампан кол, Төгрөг нуурыг Төнкөрөг кол, Ёлтыг Жолт, Хөх сэрх Көк серке, Хар уулыг Кара тау мөн хүний нэрээр Азымханы даваа зэргээр өөрчилсөн гэх. Түүнчлэн Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат, Бага түргэний уулсыг Сыргаль гэх мэтээр казах болгож, өөрчилсөн гэх мэдээлэл тухайн үед гарч байсан.

Түүгээр ч барахгүй Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгож, давуу байдал бий болгосон хэрэг чих дэлдэж байсан удаатай.

Эргэн сануулахад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Баян-Өлгий аймгийн цагдаа, хүчнийхнийг казахаас өөр хүнээр тавьж байсны үр дүнд тарж тусгаарлачих гээд байсан аймгийнхан цэгцэрснийг олон хүн хэлдэг. Яг ийм зангаргаа Монголын төр гаргах хэмжээнд хүрчихээд буйг эх сурвалж хэлж байна.

Тухайлбал тус аймгийн Засаг дарга Е.Зангар гэгч нөхрийн талаар аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл суманд нийтдээ 1026 га газартай, ашиглалтын гурван зөвшөөрөлтэй гэх “Кайнар вольфрам” ХХК-аас хувь хүртэж, хөрөнгөжсөн гэх явган яриа сонсогддог.  Эх сурвалжийн өгүүлснээр лицензнийх нь сүүлийн хугацаа 2036 онд дуусах тус компани жилдээ 15.400 долларыг лиценз ашигласны төлбөрт төлдөг юм гэсэн.

Гэтэл сүүлийн үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт орших алтны бичил уурхайтай холбоотой иргэдийн гомдол ирэх боллоо. Толбо сум нь зүүн хэсгээрээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд  сумтай хиллэдэг. Харин уг бичил уурхай орших газар нутаг нь Эрдэнэбүрэн сумтай хиллэдэг агаад газар нутгийн хувьд рашаан булаг, шанд ихтэй байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар аж. Гэтэл эл бичил уурхайг ухаж эхэлснээр булаг шандын ундарга багасаж, өвс ногооны гарц багасаж, иргэд болон бичил уурхайчид өөр хоорондоо бичил дайн хийхдээ тулаад байгаа тухай мэдээлэл байна. Тэр ч бүү хэл сум руу тэлэлт хийж байна хэмээн Эрдэнэбүрэн сумын малчид хэллээ.

Хэдийгээр уг асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж, асуудлыг шийдэж өгөхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй аж. Яагаад газар нутгийн хил хязгаарын маргааны асуудалд хариу өгөхгүй байгаагаа Баян-Өлгий аймгийн Цагдаагийн дарга дэд хурандаа Э.Танат болон аймгийн Засаг дарга Е.Зангар та хариулж өгнө үү. Хэдийгээр Монгол Улс үндэстний цөөнхийн маргаангүй гэдгээрээ олон улсад сайн жишээнд дурьдагддаг ч энэ мэт хэрээс хэтэрсэн явдал гармаар байвал малчид болон бичил уурхайчдын дундах дажин дайн болоход ойрхон байна.

З.Урсгал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 18 3 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Ner • 9 сар - 66.181.187.189 Хариулах
    Бага тэнэгтээрэй Chek.mn ta nar hil, hilchdiin tuhai zondoo nevtruuleg hiideg bsn shde. Uls dotor uls baiguulah sonirhol kazakuudad bhgui shuu!!!
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх