CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-05-28 • 1м унших

Ажил мэргэжил нэгт нөхөд нь, ард олон түүнийг "Баянзүрхийн" Алтаа өмгөөлөгч, "Хүн амины хэргийн" Алтаа өмгөөлөгч хэмээн тодотгон ярьдаг, хүндэлдэг. Тэрбээр өмгөөлөгч болоод удаагүй байхдаа өрх толгойлсон эмэгтэйн архичин хүүхэд согтуугаар охин дүүгээ зодоход төрсөн дүү нь хутгалчихсан хүн амины хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахдаа "сэтгэл санаа цочирдсон" гэдэг үндэслэлийг гаргаж, тэнсэн харгалзах ял оноолгож байсан гэдэг.

Үүнээс хойш эрүүгийн маш олон хэрэгт өмгөөлөл хийж, баримт түшиглэсэн нотолгоо, гаргалгаа, шийдлээрээ ялалт байгуулж, үйлчлүүлэгчдээ баярлуулж, дээрх тодотголыг өөрийн авьяас билэг, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болгож чадсан эрхэм юм.   Энэ хүн бол Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны тэргүүний өмгөөлөгч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Сүрэнхорлоогийн Алтанцэцэг.

22 настай залуухан бүсгүй тэртээх 1977 онд Өмгөөллийн байгууллагатай ажил амьдралаа холбож, бусдын ээдрээтэй зангилаат олон асуудалд оюун мэдлэг, зүрх сэтгэлээ зориулж ирсэн алтан он жилүүдээ өнөөдөр эргэн дурсч байна.  Бусдын төлөө төрсөн гэмээр эгэлгүй сайхан сэтгэл, харц нь үргэлж гийж, зүрх нь дандаа  гэрэлтэж, үйлс нь үргэлж бүтэж, үйлчлүүлэгчээ гэсэн халуун сэтгэл оршин байдаг энэ эрхмийн амьдрал, замнал, дурсамж дурдатгал туйлын баярлам, бахдам билээ.

Угаас ажил амьдралын ухаан тэлсэн дотоод мэдрэмж өндөртэй, хайлган цайлган хүмүүс эргэн тойрондоо үлгэрлэл, хүндлэлтэй, ажлаараа ч амьдралаараа ч бусдыг баясгаж явдаг жим зураг юутай үнэн билээ.  

 

 -Өмгөөлөл хэмээх буянтай байгууллагаар овоглож насан туршийн ажил амьдрал амьдралаа цогцлоож яваа таны 40 гаруй жилийн өмнөх он цагт эргэн очъё. Тухайн цаг үеийнхээ манлайлал явсан гэж хэлэхэд ч хилсдэхгүй болов уу?

-Тийм ээ, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болж 30 гаруй өмгөөлөгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан мартагдашгүй үеэ өнөөдөр эргэн дурсахад таатай байна. Анх Цэвээн дарга, дараа нь Зэвгээ дарга... гээд миний бие есөн даргын нүүр үзжээ.

Намайг өмгөөлөгч болоод удаагүй байхад Өмгөөлөх байгууллагын 50 жилийн ой болж энэхүү хүндтэй баяраараа Хууль зүйн тэргүүний ажилтан болж маш их баярлаж билээ. Нийслэлийн хэмжээнд нэг өмгөөлөгчид дөрвөн байгууллага хуваарилж өгч гэрээгээр хуулийн зөвлөгөө өгөөд тухайн газраасаа ажлын хөлсөө авдаг гээд жинхэнэ ажил амьдрал буцалдаг байлаа.

Шүүхүүдээс эрүү, иргэний хэргийн захиалга өгч энэ хүрээнд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга өмгөөлөгчдийг томилдог зарчимтай байсан. Миний хувьд Нийслэлийн Нийтийн хоол худалдаа удирдах газар, Авто тээврийн болон хангамжийн байгууллагууд зэрэг дөрвөн салбарт хуулийн зөвлөгөө өгч, байнгын давтамжтайгаар ачаалал их байсан үе.

-Тэр үед ямар төрлийн хэрэг зонхилон гардаг байв. Дээр нь ажлын онцлог гэвэл багагүй зүйлийг өгүүлэх болов уу?

-Өнөөдөртэй харьцуулахад эрүүгийн хэрэг тийм ч олон гардаггүй, харин социалист өмчийн гэмт хэрэг олон гардаг байсан. Тухайлбал, ажилтан хүн 3-аас дээш өдөр ажлаа тасалсан тохиолдолд ажлаас халж, эрүүгийн хэргийн зөрчил гэж үздэг  байв.

Ялангуяа, Нийтийн хоолны газрын өмч хамгаалах асуудал дээр өмгөөлөгч их ажилладаг байлаа. Цаг тухайд нь мэдээ өгч ажлаа дүгнүүлнэ, гурван жил тутамд болдог атестатчиллын шалгалтад бэлтгэхийн тулд гадаад дотоодын үйл явдлын талаар уншиж судлах зэргээр хувь өмгөөлөгчийг өсч хөгжих, өсгөн бойжуулахад маш их анхаардаг байсанд одоо ч баярлаж явдаг.  Ямар хуулинд шинэчлэлт оров, ямар хууль хүчингүй болов гэдгийг системчлэн үзэж өмгөөлөгчдөд танилцуулдаг байлаа.

Бямба гариг болгон цуглаж ажлаа ярьдаг маш эмх цэгц, зохион байгуулалттай байсан. Бид ганцхан өмгөөллөөр хязгаарлагдахгүй намар хадланд явна, хавар төл бойжуулалтад явна, чулуу хүртэл цуглуулж хашаа барина. Эдгээр ажлын үр дүнд эв нэгдэлтэй, эвсэг нөхөрсөг хамт олон бүрддэг юм билээ.

1990 оноос Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, хувиараа өмгөөлөл хийж эхэлсэн. Энэ хүрээнд бидний 5 өмгөөлөгч “Баян зүрх” товчоог байгуулж, нэг хүн 30-40, миний хувьд зарим үед 60 хүнд үйлчилдэг байсан үе ч бий. Үйлчлүүлэгчийнхээ төлөө ажилладаг өмгөөлөгчийн ажил нөр их хөдөлмөр шаарддаг, байнга л хэргээ бодоостой, зүүдлээстэй. Ажилдаа умбан суудаг байлаа даа.

Хуулиа сайн мэдэх, хүний төлөө шударга ажиллах, хуулиа хэрэгжүүлэх ёс зүйг маш өндөрт өргөж явах ёстой, өмгөөлөгч хүн. Харилцаа хандлага зөв, бусдыг ойлгож асуудалд хандана гэдэг өмгөөлөгч хүний маш том үйл явц, зарчим. Урьдчилан тухайн хэрэгтэйгээ маш сайн танилцаж, нөхцөл байдлыг сайн судалсан, дотор хүнтэйгээ маш сайн ажиллаж ярилцаж, бүхий л дүрэм журмаа сайн мэдэж, мэдэрсний үндсэн дээр шүүх хурал дээр, тухайлбал, эрүүгийн хэрэг дээр прокурор, мөрдөн байцаагчийн олон процесс дундаас үйлчлүүлэгчдээ хөнгөлөлт үзүүлэх өнцгийг олно гэдэг ур чадвар шаарддаг.

Өмгөөллийн үг хэлэхдээ үгээ онож ямар үед зөөлрүүлж, ямар үед хатуу талаас нь хэлэх вэ гэдгээ маш сайтар ялгах хэрэгтэй. Шүүх хурал дээр хэргээ тултал яриад өмгөөллөө сайн хийгээд гараад ирэхэд үйлчлүүлэгчийн ар гэрийн хүний харцнаас их зүйл уншигддаг.

Аль болох үйлчлүүлэгчээ гомдолгүй үлдээхийг өмгөөлөгч хүн сайн ухамсарлах ёстой. Тэдний үйл хөдлөл, биеийн хэлэмжээс санаа бодол нь ойлгогддог учраас сайн өмгөөлөгч гэдэг нэрийг олж авахын тулд хэрэгтэйгээ сайн танилцаж, түүний төлөө бүхий л эрдэм чадлаа зориулж, өмгөөллийн ажлыг сэтгэл хангалуун  явуулах учиртай.

-Өмгөөлөгч хүн мэргэжлийн ур чадвараас гадна зан суртахууны хувьд ямар байх ёстой вэ?

-Өмгөөлөгчийн ажил хүнд олон зүйлийг өгдөг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч хүн ямар байх ёстой юм, юунаас болж алдаа гаргаж байна вэ гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрдэг ажил. Тийм учраас олон жил ч бай, цөөн ч бай өмгөөлөгчийн сэтгэл зүй бусад хуулийн байгууллагуудтайгаа харьцуулж үзэхэд маш өөр.

Энэ насны өндөрлөгөөс харж байхад бид цагийг ягштал барьж сурчээ. Хоёрдугаарт, ажлын төлөвлөлт. Одоо ч энэ зарчмаасаа хазайгаагүй. Миний амьдралын замд харилцаа хандлагаас улбаатай нэг их муудаж маргасан хүн өнөө хэр нь байдаггүй.

Хүүхэд бага нас, оюутан ахуй цаг, ажлын гараан дээр гарсан цагаасаа хамтдаа ажилласан хүмүүс гээд бидний дунд маш олон жилийн нөхөрлөл бий. Яагаад ч юм хүмүүс надад итгэж, амьдралдаа тохиолдсон зовлон жаргалыг нээлттэйгээр ярих дуртай байдаг юм. Энэ бүхэнд нь зөвлөн тусалж явдаг даа.

Ердөө л хүн хүндээ хайртай байвал энэ хорвоо зөөлөрч энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтнүүд олширно гэсэн үг. Тэр дундаа хүн шиг хүн байх хамгаас чухал. Үг яриа, үйл хөдлөл, хандлага зөв байвал үйл нь зөв гэдэг маш үнэн. Монголын Өмгөөлөгчдийн холбооны хамт олны дунд 22 настайдаа орж ирж энэ л замаар замнаж өнөөдрийг хүрлээ. Хүнд хэзээ ч хувирч хувьсдаггүй орхигддоггүй зан гэж байдаг юм байна. Ер нь хүн нүүрнээсээ л уншигддаг учраас бусдын буруу зөв аль алиныг тэвчээртэй сонсч, сэтгэл зүйгээ бэлэн байлгах ёстой.

-Өмгөөллийн домог болсон арвин туршлагын эзэд та бүхний араас олон залуус замнаж яваа. Тэдний сайн сайхан тусын тулд үнэт сургаал, сэтгэлийн үгсээсээ  хайрлахгүй юу?

-Миний бие өмгөөллийн байгууллагадаа туйлын хайртай. Шүүх хурал дээр өмгөөлөгчдөө сайхан ярихад өмнөөс нь бахархаж баярлаж суудаг. Хүний хувь заяаны асуудлыг шийдэхэд дотоод хүч гэж зайлшгүй байдаг юм байна. Тийм учраас эдүгээ 73 нас хүртлээ өмгөөлөл хийлээ. Одоо ч иргэд маань зөвлөгөө авсаар л.

Олон хүнтэй уулзуулдаг цар хүрээ өндөртэй маш сайхан ажил. Улс орныхоо хөгжлийг дагаад залуучууд маань маш хурдан мэргэшиж, ур чадвар өндөртэй болж байгаа нь сайшаалтай. Үүнээс улбаатай сүүлийн үеийн шүүх хурлуудаас харахад олон залуу илтгэгч гарч ирж байна. Өмгөөлөгчийн яриа, дуу авиа, эсвэл дуугай байх гээд өмгөөлөгч хүн хувийн тактикуудаа хэрэглэж байх ёстой. Энэ утгаар залуучууд мэдлэг чадвар, хууль хэрэглээ, утга агуулга, онол практикийн хувьд  өөрчлөгджээ.

Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон, эрх чөлөөгөө хасуулсан хүмүүстэй ажилладаг үнэ хөлстэй ажилд маш нухацтай, гярхай, чамбай, зөв голдрилоор хандаж байх ёстой гэдгийг хэлмээр байна.

-Үргэлж сэтгэлдээ бодож явдаг, хэлэх дуртай үг тань юу байдаг бол?

-Өмгөөлөгчид хоорондоо эв нэгдэлтэй, хандлага харилцаа сайн байх ёстой. Хоёрдугаарт, мэтгэлцээний зарчмаар хуулиар заасан эрх үүргээ биелүүлж явахад эсрэг талын өмгөөлөгчөө шүүх хурал дээр муу хэлж, өөлөх нь үнэхээр байж боломгүй, зохимжгүй асуудал. Мэтгэлцээний зарчим хууль зүйн үндэслэлтэй хуулиар заагдсан байдаг.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Манай Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчдөө мэргэшүүлж, чадавхжуулж, хөгжүүлэх тал дээр олон ажил зохион байгуулж байгаад баяртай байгаа. Жишээ нь, хороодууд байгуулагдаж байгаа нь маш дэвшилтэт ажил. Хамт олонтой байж хүн хөгжинө, хүмүүжинэ, сэтгэл санаа өөдрөг нэгдмэл байна.

Нөгөө талаас маш том зохион байгуулалт ч энд оршиж байгаа. Өмгөөллийн ажил маш  буянтай, түүнийг дааж амьдрах нь ухааны цараа далайц юм  Тийм учраас үе үеийн өмгөөлөгчдөдөө эрүүл энх байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй, эзэмшсэн мэргэжлээ өндөрт өргөж, ахмад залуу үеийн холбоогоо улам бэхжүүлж яваарай гэж чин сэтгэлийн угаас хүсье.

Сэтгүүлч Д.НЭРГҮЙ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ УРИАНД АТҮТ-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
2025-12-08 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Шууд
НИЙТИЙН БАЙРУУДЫГ ЭМХЭЛНЭ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР: Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болголгүй зардлаа хэмнэ
2025-12-02 • 1м унших
Гадаад мэдээ
Сингапурын сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглоно
2025-12-02 • 1м унших
Улс төр
Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ
2025-12-02 • 1м унших
Шууд
Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2025-12-02 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2025-12-02 • 1м унших
Шууд
АПОСТИЛЬ БОЛОН КОНСУЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025-12-01 • 1м унших
Улс төр
Эгүүлэн татагдах болзлоо хангасан их хурлын гишүүд
2025-12-01 • 1м унших
Улс төр
АН-ын бүлэг: Орон нутагт төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудал их гарч байна
2025-12-01 • 1м унших
Шууд
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх