CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-23 • 1м унших

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “УРЛАХУЙ УХААНЫ ТЭНХИМ”-ийг МУСГЗ, Бурханч лам, Доктор (Ph.D) Гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгон зохион байгуулж буй ёслолын үйл ажиллагааны нээлт Намрын адаг сарын шинийн 3-ны морин цаг буюу 2025.10.24 -ний 11:40-нд эхлэх аж. 

Бурханч лам, Доктор (Ph.D) Гэвш Г.Пүрэвбатын товч намтар, уран бүтээлийн тойм

Ачит язгуурын багш Г.Пүрэвбат нь 1965 онд Төв аймгийн Борнуур суманд өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдөр эцэг Б.Ганхүү, эх Г.Цолмон нарын 15 хүүхдийнх нь 7 дахь хүү болон лагшин мэндэлжээ.

1974-1981 онд ЕБС, 1981-1985 онд Дүрслэх урлагийн сургуулийн Монгол зургийн анги ,1987-1990 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг төгсгөж Ж.Доржжанцан ламыг багшаар шүтэн бурханы шашны урлах ухааны онол, амирлангуй болон хилэнт бурхадын хувь хэмжээг заалгаж, Д.Данзан ламыг багшид шүтэн урлах ухааны онол болон Дүйнхорын хот мандлын хувь хэмжээг заалган нууц тарнийн урлагт суралцсан.

1990 онд Их архад Багүла Ренбүчийг багшид шүтэн түүний ивээлээр Энэтхэг оронд суралцах боломж дэмжлэгийг авч байсан. 1990 -1993 онд БНЭУ -ын Дармасалад Бурхан урлалын сургуульд Далай ламын ордны бурханч Санжай Ешей ламд шавь орон түүний удирдлага дор бурхан урлалд суралцсан.

Төвдийн Жүддод тарнийн дацангийн доктор гэвш Самдантарчин ламд шүтэж тарнийн ёсны нууц урлахуйн төрөл хот мандал бүтээх, Дүлцон хийх, Ямандаг бурханы орд харшийг бүтээх үйлийг гардан хөтлүүлж төгссөн. Мөн Агваанлхүндэг ламд шүтэн төвд хэл, гүн ухааны номлолд суралцсан.

МУУГЗ, Бурханч лам Г.Пүрэвбатын хөдөлмөрч уран сэтгэмжтэй, бүтээлч зан чанар урлахуйн ухааны дахин давтагдашгүй сор бүтээлүүд, ном туурвилууд нь Монгол төдийгүй дэлхийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Орчин цагийн Монголчуудыг соён гэгээрүүлэх үндэсний бахархал, соёлын дархлааг сэргээхэд оруулсан түүхэн гавъяатай хүн билээ.

Боловсрол

1981-1985 Дүрслэх урлагийн сургуулийг Монгол зургийн мэргэжлээр

1987-1990 Монголын бурханы шашны дээд сургууль

1990-1993 Энэтхэг улсын Дарамсала хотын Түвдийн бурхан урлалын сургуулийг тус тус төгсөж

1993 MIBA, Монголын Бурхан Шашны Урлагийн Дээд Сургууль байгуулагдсан.

2001 Дашчойнпэл дацанд домын дамжаа барьж, номын гэвш цол хамгаалсан

2016 Монголын Бурханы Шашны урлахуй ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв үнэлэмжийн асуудал нэг сэдэвт бүтээлээр (Ph.D) Докторын зэрэг хамгаалсан

Ажил мэргэжил

1985 Урчуудын эвлэлийн хороонд бие даасан уран бүтээлч

1986 Ардын намын армийн 032-дугаар ангийн хүндэт харуулын албанд байлдагч

1993-2010 Гандантэгчэнлин хийдийн Монголын уламжлалт урлахуй ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар

1994 Их шүтээн Мигжэд Жанрайсаг бурханыг бүтээн залах ажлын шашны зөвлөх

1995 Шашны сургалттай дунд сургуулийн захирал

1996-2010 Монголын уламжлалт урлахуй ухаан соёлын төвийг үүсгэн байгуулж, тэргүүнээр

2006 оноос Төв аймгийн Борнуур сумын Өлзий Бадруулагч хийд болон Аглаг бүтээлийн сүмийн тэргүүн

2006 БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжлийн комиссын гишүүн

2007 оноос Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын Уран сайхны зөвлөлийн гишүүн

 Гавьяа шагнал

1996 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2003 Урчуудын эвлэлийн хорооны шагнал

2005 Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн

2008 Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит шагналтай.

Бүтээл туурвилаас

  • Монгол түмний их шүтээн Мэгжид жанрайсиг бурханыг бүтээх шашны зөвлөхөөр ажиллаж бурханы мэлмийг нээсэн.
  • Урлахуй ухааны “Бидний Соёл”анхны үзэсгэлэнг зохион байгуулж 600 гаруй бүтээлээ дэлгэсэн.
  • Мөн 2 дахь үзэсгэлэнгээ Монголын бурханы шашны “Шүтээн зураг “ нэртэйгээр шинэ бүтээлээ толилуулсан.
  • Хүрээ цам дахин дэглэхэд шашны зан үйл,баг,хувцас эдлэл зэргийн бүрэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
  • Хамбын овоонд хэлмэгдэгсдэд зориулсан сац бүтээх, Давхарлагат байшин суварга бүтээх ажлыг хийсэн.
  • Монгол түмний Их шүтээн “Очирваань бурхан “зээгт наамал 18х12 м,
  • Их эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Төрийн хүндэтгэлийн өргөөнд бүтээн залжээ.
  • Төрийн ордны Их эзэн Чингис, Өгөөдэй,Хубилай хаадын хүрэл цутгуур дүрийн тогтоол оршоолго /Сүншүг/
  • 9-р дүрийн Богд Жэвзүндамба хутагтын Лагшингийн шүтээн бүтээсэн
  • Төрийн ордонд Номын баяр, Шүтээн урлагийн үзэсгэлэн гаргасан.

Хэвлэн нийтэлсэн номууд

  • “Их Монголын суварга, Онол хийгээд бүтээх ёс” 2005 он
  • “Их Монголын Бурханы шашны урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн” Тэргүүн боть 2016 он
  • “Их Монголын Бурханы шашны урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн” Дэд боть 2016 он
  • “Их Монголын Бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол” Тэргүүн боть 2017 он
  • “Их Монголын Бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол” Дэд боть 2017 он
  • “Их Монголын Бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол” Гуравдугаар боть 2017он
  • Монголын уламжлалт урлаг дахь амьтдыг дүрслэн бүтээх суурь мэдэгдэхүүн” Тэргүүн боть 2018 он
  • “Монголын уламжлалт урлаг дахь амьтдыг дүрслэн бүтээх суурь мэдэгдэхүүн” Дэд боть 2018 он
  • “Байгалийг дүрслэн бүтээх Монголын уламжлалт урлагийн суурь мэдэгдэхүүн” Тэргүүн боть 2019
  • “Байгалийг дүрслэн бүтээх Монголын уламжлалт урлагийн суурь мэдэгдэхүүн” Дэд боть 2019 он
  • “Шагжаан чадагч бурханы их намтар” 2006 он
  • “Богд Зонхаба «Бодь мөрийн зэрэг” 2002 он
  • “Шагжаан чадагч «Богдсын ном цагаан лянхуа» 2005 он
  • “Их Монгол оронд уламжлагдсан Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд” 2009 он
  • “Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургаал” 2010 он
  • “Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд” 2010 он
  • “Газар хөдлөлтийн аюулаас аврагдах уламжлалт увидасууд” 2011 он
  • “Буцаах эрхгүй бурхдын гэрээслэл” ярилцлага, илтгэлийн эмхэтгэл 2013 он
  • “Уламжлах учиртай амьдрах ухаан” (ярилцлага, илтгэлийн эмхэтгэл 2) 2013 он
  • “Өлзий бадруулагч хийдийн Аглаг бүтээлийн сүм” (зурагт цомог) 2015 он

Зохион байгуулагч:  

МБШИС Урлахуй ухааны тэнхим

Аглаг бүтээлийн хийд

MIBA

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх