НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол гэрийн ЧИП төслийн хүрээнд “People in need” олон улсын байгууллагаас ЧИП багц хэрэглэгчид болон сонирхогч иргэдтэй уулзалт зохион байгуулж, төслийнхөө шинэчлэлт, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа. Тус уулзалтаар иргэдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний санал бодлыг сонссон нь төслийн хэрэгжилтийг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болсон юм.
Мөн энэ үеэр “People in need” байгууллагын төлөөлөл тухайн аймгийн Засаг даргатай уулзалт хийж, төслийн зорилго, үр дүн, хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулсан юм.
Дорногвь аймгийн Засаг даргын зүгээс “Иргэдийн амьжиргааг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр ЧИП төслийн хүрээнд хамтран ажиллахад таатай байна” хэмээн илэрхийлж, цаашид төр, олон улсын байгууллагын уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.