Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно
2025.10.20 •
1м унших
БНСУ-ын Чанвон хотод болох гадаад иргэдийн хамгийн том баяр “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д Монгол Улс зочин орноор оролцоно гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. Энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох тус наадамд "Морин хуур" найрал хөгжим урилгаар оролцох аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ нүүдэлчдийн соёлын өвийг наадмын үеэр сурталчлан таниулна.
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй юм.