CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-20 • 1м унших

Уг нь өнөөдөр монголчуудын баярын өдөр. Юу наадам, юун цагаан сар гэдэг шиг... Өдийгөөс яг 80 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-нд  бүх нийтийн санал асуулга явуулж 100 хувийн саналаар БНМАУ тусгаар тогнолоо баталгаажуулсан өдөр. Гэвч өнөөдөр яг 80 жилийн дараахи эл түүхэн өдөр монголчууд, монгол төрийн эрх баригчид баларч самарсан бантандаа хутгалдаад түүх, цадигтай манатай л өнжих шиг боллоо. Ардчилсан хувьсгалаас инагш анх удаа УИХ нь даргаа, Засгийн газрын тэргүүнээ хамтаар нь унагаж, унагасан үйл явдал нь Үндсэн хуулийн зөрчил хэмээн Засгийн газрын сайд нар нь Үндсэн хуулийн цэцэд хандаад, шийдэл нь гараагүй байхад Ерөнхийлөгч нь хориг тавиад алтан медальт гэж ард түмнээ яригддаг бантан ч цаашаа “бантан” болчихлоо.

Бантан уг нь сайн хоол. Чухам яагаад болж бүтэхгүй, эргэж хургасан ээдрээ гогцоо нь гарамгүй орооцолдсон асуудлыг бантан гэдэг ч болсон юм бүү мэд.

Бантангийн болц хэрхэн гүйцэхийг харахаас өөр замгүй бужигнаан дундуур бас нэг хачир нэмэгдсэн нь өнөөдрийн Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдэл. Үймээн самууны хажуугаар улсын төсвөө яах вэ гэх асуудал олон түмний онцолбол төрийн албаныхны тархи толгойн өвчин болчихоод байсан. Гэтэл Б.Жавхлан сайд маань гарч ирээд “Төсвийг батлах асуудал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу л явна. Төсвийн хэлэлцүүлэг гуравдугаар шатандаа орчихвол цаашаа хэлэлцэхэд амархан болно. 2026 оны төсвийг эргүүлэн татна гэсэн асуудал байхгүй.

Засгийн газар төсвөө хугацаандаа өргөн барьсан одоо төсөвтэй холбоотой асуудал УИХ-ын мэдэлд байгаа. Одоо УИХ дахь ажлын хэсэг байгуулагдахыг л хүлээж байна.

Цалин, тэтгэвэртэй холбоотойгоор ажлын хэсэгт хүргэх саналаа Засгийн газар бэлдчихсэн байгаа. Төсөвт ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэхгүй. Үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газар ажиллах ёстой зарчмаараа л ажиллана” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр “Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, тогтвортой гэсэн ангилал руу 12 жилийн дараа ахин шилжсэн” гэж тодотголоо.

Үгийн цаана үг гэдэг. Энэ удаагийн төсөв буюу ирэх жилийн төсвийн төсөлд иргэдээсээ санал авсан хэмээн бухах гарц бий. Иргэдийн саналыг тусгасан гэхээсээ илүүтэй, эрсдэл гарвал маниус руу бурууг чихэх гарц гэж ойлгож болно. Басхүү алдагдал, завхрал нь хээгээ барчихаад байхад омголон загнасны учир нь одоо бүр ч тодорхой болчихлоо. Тодруулбал зээлжүүлэх зэрэглэл ахисан учраас ирэх жил эдийн засаг эвгүйтэх үеэр Засгийн газар бонд гаргаад замаа засчихна. За тэгээд яваандаа өнөөхөө эгэл ардаараа төлүүлчихнэ гэсэн энгийн атлаа тов тодорхой санаа явж байгаа биз... Сангийн сайдаас салахын заяа байна уу гэж хашхирмаар ч юм шиг. Басхүү  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Б.Жавхлан сайд аа, чиний үед Монголын гадаад өр зээл дампуурлаа. Монголын санхүү ч дампуурлаа” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн үг улам бүр баталгаажиж буйг бас сануулах ёстой байх.

З.УРСГАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх