З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-05-20 • 1м унших

Дендорлогич, Биологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Бадрахын Чимэдтэй ярилцлаа.

Та нийслэлийн ногоон бүсийг гарын арван хуруу шигээ мэднэ. Тиймээс хоёулаа хотоо ногоон болгохын тулд яг юунд анхаарах ёстой вэ гэдгээс яриагаа эхлэе?

-Хот гэдэг хүн ам суурьшиж байгаа төвлөрсөн суурин газар. Хотжих хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна. 2040 он гэхэд буюу 20 жилийн дараа дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотод суурьшина гэсэн тооцоо ч бий. Монголчууд нүүдэлчин амьдралын хэв маягтай, үүндээ зохицсон ахуй, соёлтой ард түмэн. Өөрөөр хэлбэл, бид бусдыг бодвол хожуу хотожсон. 

Хот байгуулж, байшин барьснаараа өндөр соёлтой улс болохгүй. Өнөөгийн дүр зургаас харахад, дэлхийн өндөр хөгжилтэй Англи, Францад газартай, эдлэнтэй хүнийг л баян чинээлэг иргэн гэдэг. Хотод, казармын ойр орчим нүүгээд ороод ирсэн иргэдийг баян чинээлэгт тооцдоггүй. Ингээд бодохоор, манай гэр хорооллынхон өөрийн эзэмшил газартай баянд тооцогдмоор байгаа биз. Нөгөөтэйгүүр, манайхан тоотой хэдхэн хот суурин, тэр тусмаа нийслэлдээ багтах шингэх зайгүй чигжээд л амьдарч байна. Дэлхийн жишигт, нэг саяас дээш хүн амтай хотыг том хот гэдэг. Нэг сая хүнтэй саятан хот гэдэгт Улаанбаатар багтана. Дөрвөн уулынхаа дунд дүмбийн орших энэ их хотоос бохирдол гарах нь ойлгомжтой. Хүн амын их энэ төвлөрөл байгаль орчинд хор хөнөөлтэй байх нь мэдээж. Үүний эсрэг хамгаалдаг зүйл нь мод, ногоон байгууламж. 

Хөрс, ус агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь хүн бүр мод тарих явдал шүү дээ. Хүчилтөрөгчийг зөвхөн ногоон ургамал л ялгаруулж чаддаг. Мал амьтан, хүн бүгд л дан угаарын хий буюу нүүрсхүчлийн хий ялгаруулдаг.

Товчхондоо, та бид бүгд бохирдуулагч. Тэр утгаараа төв суурин газар бохирдож байгаагийн том шалтгаан. Бохирдлоос сэргийлэх , хамгаалах, цэвэрлэх гол арга нь хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэх, ойжуулах явдал. Өмнөх нийгмийн үед хүн, мал цөөтай байсныг хэлэх үү, хашаа хамгаалалтгүй ногоон байгууламжид мал, амьтан орох асуудал гардаг байсан. Бид өөрсдөө ч туршлага муутай байсан учраас бэрхшээлтэй тулгарч л явлаа. Өдгөө хот тэлэхийн хэрээр зохиомол бохирдол орчин цагийн бидний гол асуудал болчихоод байна. Хот хөгжлийнхөө ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр тохиолдож буй саад бэрхшээлийг тооцож төлөвлөж л байх хэрэгтэй. Нэг хүнд ногдох цэцэгт талбайн тоо хэмжээ хэд байх вэ. Яаж нэмэгдүүлэх вэ бодлогын зүйлс ерөнхий төлөвлөгөөнд шингэсэн байх ёстой.

Хот төлөвлөлтийн хэд дэх төлөвлөгөө хэрэгжиж байгаа вэ, одоо?

-Тав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, батлуулаад, яг одоо хэрэгжүүлж байна. Өмнөх дөрвөн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн уулын дундаа 600 мянган хүнтэй амтай байхаар тооцсон байсан. Гэтэл өнөөгийн Улаанбаатар хүрээгээ тэлээд хэд дахин томорчихсон. Тэр хэрээр дахин төлөвлөлт зайлшгүй шаардлагатай болсон учраас тав дахь төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлж байна. Соц нийгмийн үед, хөдөөнөөс айл орж ирэхэд дарамт их байсан. Ардчилал хөгжлөө, хүн бүр хувийн өмчтэй болсон. Дуртай нь хот руу орж ирдэг болсон. Хөдөөнөөс шилжин ирэгсдээс татвар авдаг байснаа больсон. Саад тотгоргүй, амьдрах газраа өөрөө сонгоно гэсэн журам батлагдаж, хүмүүс хот руу гэртэй нь гэрээ ачаад наашлах болсон. Нэгэнтээ нийслэлд ирээд амьдарч байгаа иргэдийн гаргасан бохирдлыг хэрхэн шийдвэрлэх асуудлаа шийдээд цаашид өөр ямар арга замаар хэрхэн хотжилтын асуудлыг шийдвэрлэх талаар бодох нь чухал болсон. Хотыг ойжуулах хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байлгүй яах вэ. Тэр их ойг хэн тарих уу гэдгийг хот бодлогоор шийдэж өгөх хэрэгтэй. Энэ асуудал зөвхөн мод тарьснаар шийдвэрлэгдэхгүй. Хот төлөвлөлтийнхөө дагуу тодорхой ажлуудыг хийж, шийддэг. Нийтийг хамарсан кампанит ажлыг санаачилж зохион байгуулах нь зөвхөн хотын ажил биш. Иргэд сайн дураараа нэгдэж, санал санаачлагаараа хамтарсан ажил зохион байгуулах ёстой.

Хотын ногоон байгууламжийг нэлээд хэд ангилдаг гэж сонссон юм байна?

-Хотын ногоон байгууламжийг гурав ангилдаг. Нэгдүгээрт, нийтийн эзэмшлийн, хоёрдугаарт, тусгай зориулалтын, гуравдугаарт, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж гэдэг юм. Хязгаарлагдмал хэрэгцээний гэдэг нь байгууллага цэцэрлэгийн, айл өрхийн хэсэгхэн ногоон байгууламжийг хэлнэ. Яг манай гэрийн ногоон байгууламжид хэн ч орж чадахгүйтэй ижил хязгаарлагдмал гэдэгтэй утга адил. Байгууллага орчны ногоон байгууламжууд бүгд стандарттай. Өнөөдөр стандартаар нь хийж чадахгүй, мод тарих газар байхгүй, дэд бүтэц нь хумигдмал гээд тоочоод байвал асуудал бий.

Байшин барьсан ч шавааралдуулж барина. Шавааралдсан байшин барилгууд ногоон байгууламжгүй. Сүүлийн үеийн орон сууцны байшин хорооллын ногоон байгууламж бүр орхигдсон. Хаа байна вэ, тэр ногоон байгууламж. Стандартын дагуу төлөвлөлтдөө оруулах л ёстой.

 Стандартад яг ямар хэмжээнд ногоон байгууламж барина гэж заасан байдаг юм бэ?

-Стандарт төлөвлөгөөний дагуу тухайн барилгын эзэмшлийн талбайн 20 хувиас багагүйд ногоон байгууламж барихаар тусгасан байх ёстой. Даанч цаасан дээр бичсэн ч ажил хэрэг болдоггүй асуудлуудын нэг нь энэ. Та бүхэн хар даа. Нийслэлийн ЗДТГ-ын байрладаг “Хангарьд” ордон нь хүртэл стандартаа умартчихсан. Хэцүү хэрэг шүү. Ний нуугүй хэлэхэд, хот байгуулалт гэдэг утгаа алдчихсан. Дэд бүтцээ хөгжүүлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж чадахгүй байна. Хуучин, Улсын комисс ногоон байгууламжгүй бол хүлээж авдаггүй байсан уламжлал алдагдсан. Чамаас өмнө газрын зөвшөөрөл авсан, зөвхөн гарын үсэг зур гэдэг болсон. Ногоон байгууламж байна уу, байхгүй юу хамаагүй. Гүйцээ гэх ухааны юм ярьдаг болж. Үнэхээр харамсалтай. Энэ бүх гажуудал бохирдмол орчин үүсэх гол шалтгаан.

Дэлхийн жишгээс харахад, тусгай зориулалтын ногоон байгууламж гэх зүйлд их ач холбогдол өгдөг юм байна лээ. Манайд энэ тухай ярихгүй шахуу юм даа?

-Тусгай зориулалтын ногоон байгууламж гэж юуг хэлдэг талаар жаахан тайлбарлая. Тухайлбал, оршуулгын газар ногоон байгууламжтай байх ёстой. Мөн төмөр замын дагуу тусгай зориулалтын ногоон байгууламж барих учиртай. Харин  манайхан төмөр замаа дагуулаад өргөстэй төмөр тор татчихдаг. Та бүхэн мэдэх байх. ОХУ-аас төмөр замаар аялж явахад зам дагаад тэр чигтээ ногоон байгууламж байдаг. Замд нов ногоон газраар явсаар ирдэг. Гэтэл Улаанбаатарт энд тэнд хаа нэгхэн л ногоон байгууламж харагдана. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам ногоон байгууламжид анхаарал бага хандуулсан.

-Нийслэл шиг дотроо гадныхны оршуулгын газартай, тойроод чимээгүй хотхонтой хот дэлхийд хэд байдаг бол гэж хааяа боддог л юм?

-Бурхан бологсдыг нутаглуулдаг Далан давхрын оршуулгын газарт 250 мянган хүний булш бий. Нэг булшнаас 20 орчим төрлийн хорт хий, бүрэн задартлаа буюу 30-40 жилийн турш ялгардаг. Боом болоод тарваган тахлын нян 30 жил хөрсөнд байж байгаад задардаг. Нийслэлчүүд ийм юмаар л амьсгалж, амьдардаг гээд бодоод үз дээ. Гэтэл ийм хортой агаараар амьсгалж байгаа тухай хэн ч ярьж, хэний ч сэтгэл өвдөхгүй байна.

Ш.Гантөмөр хотын орлогч байхдаа хөрөнгө гаргаад, Далан давхар, Алтан-Өлгий Маахуур толгойд бүтээн байгуулалт хийсэн.

Улаанбаатар хотыг тойрсон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй оршуулгын газар байдаг. Оршуулгын газрыг ойжуулж, ногоон байгууламж болгох ёстой гэж хэлэхээр, оршуулгын газар төмс ногоо тарих юм уу гээд эсэргүүцэх нь элбэг. Угтаа эсэргүүцэх биш, эвлэж нэгдээд үтэр түргэн ойжуулах ёстой юм шүү дээ. Оршуулгын газрууд битүү ой болох ёстой гэдгийг оршуулгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ойлгох хэрэгтэй. Оршуулгын газрыг ойжуулах ажил зөвхөн Улаанбаатар хотод хамааралтай юм биш. Монголын 21 аймаг, 330 сум бүгд л оршуулгын газартай. Нэг лам, талийгаачийн алтан савыг нээж, баруун тийшээ зүг нь сайн байна. Баруун тийш, эсвэл зүүн тийш оршуул гэж хэлнэ. Манайхан хэлсэн зүгт нь оршуулна. Тэр лам, мод тарь гэж огт хэлдэггүй нь харамсалтай хэрэг шүү. Лам нар ч гэсэн нийгмийн хариуцлага, буяныг нь бодоод алтан хайрцгийг нь нээхдээ мод тарь гэж хэлдэг болмоор байгаа юм. Гурав гуравдахгүй, тав тавдахгүй нэг л мэдэхэд хөөрхөн төгөлтэй болчихно. Ой дотор оршуулгын газар байгуулдаг юм биш, оршуулгын газраа ойжуулдаг гэдгийг ойлгоосой.

Ер нь хүн насан эцэслэсэн байсан ч бохирдуулагч болдог учраас ойр орчимд нь мод тарих ёстой. Ихэс дээдэс, төрийн том зүтгэлтэн хэн ч байсан ч ялгаагүй, нас эцэслэсэн хүнээс бохир ялгарна. Задартлаа агаарт бохир хий ялгаруулсаар байдаг. Нэгтгээд хэлэхэд, дээр нэр дурдсан гурван төрлийн ногоон байгууламжийг иж бүрэн хөгжүүлж байж л зөв зохистой орчин бий болно. Тооцож үзэхэд, нэг хүнд найман ам.метр ногоон байгууламж ногдох ёстой.

 Ер нь хавар, намарт л мод тарьдаг гэх буруу ойлголт яваад байдаг. Мод тарина гэдэг улирлын шинж чанартай ажил биш. Жилийн дөрвөн улиралд хийж болох ажил. Өвөл газар хөлддөг гэхчлэн бага сага шалтгаан байдаг учраас хүйтэнд мод тарихаас жаахан төвөгшөөдөг байх.

 Өвөл мод тарина гэж төсөөлж ч байгаагүй юм байна?

-Өвөл мод тарьж болдог. Бортоготой суулгац хаа сайгүй байна. Газраа л гэсгээж чадвал бортоготой суулгацаа хөрсөндөө хийгээд тарьчихна. Хөрсөндөө хөлдөөд хавар соёолно . Асуудалгүй шүү дээ. Зун бол бүр ч амар.

Сонирхуулахад, дэлхийн бүх хот мод шилжүүлэн тарьдаг. 300 настай моддыг шилжүүлэн суулгаж тарьж, чадаад, болоод байна. Гэтэл манайд, тарих орчин байхгүй гээд мод шилжүүлэхийг зөвшөөрдөггүй. Мэдэхгүй юм байж л мэдэмхийрээд дайрна. Мэдэхгүйн зовлон их байна. Яана даа гэмээр.

70 гарсан надад, мэддэг чаддагаа бусдад зааж, нийслэл, цаашлаад аймаг сумдаа ногооруулаад авах сан гэх хүсэл бий. Намайг ашиглаад аваасай. Хамтарч ногоон байгууламжийн талаар томоохон ажил хийх хүсэлтэй хэнбугай байсан ч би хамтарч ажиллана. Юм л хиймээр, санаа оноо, туршлага дадлаа хуваалцмаар байх юм. Цалин авахгүй ээ. Гай болохгүй. Тус болвол тэр л биз.

Хотод тарихад тохиромжтой, тохиромжгүй мод гэж байх уу?

-Хамгийн амархан ургадаг мод улиас. Улаанбаатарт хамгийн анх улиас тарьсан. Ургалтыг нь тооцоод тарьсан юм. Угтаа улиас харшилд огт хамаагүй ургамал шүү дээ.

Хамаагүй гэж үү?

– Хамаагүй ээ . У л и а с чимэглэлийн зориулалттай анхилуун үнэртэй сайхан мод. Түүнээс гадна, дээр хэлсэн дээ. Том мод шилжүүлсэн нь муу үйл биш гэж. Уулнаас шилмүүст мод авах гэдэг шанагаар ус хутгахтай л адил. Ямар ч нөлөөгүй. Туулын уснаас азарга адуу услахад голын ус ширгэхгүй байгаа биз. Яг адилхан. Хүмүүс хотын мод цагаан юм хаядаг, тэр харшил үүсгэдэг гэж ярихыг бишгүй л сонссон. Бодвол унгирлаа хаядаг улиасыг ад үзэж байгаа бололтой юм билээ. Хэрвээ мод мэддэг бол, тэр дундаа улиас гэж мэддэг бол тэгж ярихгүй л дээ. Уг нь улиас хамгийн сайд мод мөнөөс мөн. Улиасыг харьцангуй бага настай мод гэдэг ч Ховдод 250 настай улиас байгааг олж тогтоосон. Хар мод, шинэс мод 300 насалдаг.

-Тэрбум мод тарих гээд монголчууд доор дооргүй л бужигнаж байна. Үр үрсэлгээний асуудал хэцүү л харагдах юм?

-Үр дутагдана гэж байхгүй. Хамгийн наад зах нь хайлаас мод тавдугаар сарын сүүлээр үрээ гөвдөг. Нэг хайлаас сая орчим үр цацдаг. Үр дутах тухай яриа байхгүй. Гагцхүү экологийн боловсролын асуудал л бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН НАЙРУУЛНА
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ – ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
"ҮНДЭСНИЙ БҮТЭЭМЖИЙН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ"
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН БОДИТ ДЭМЖЛЭГ
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
МАН-ын бага болон Их хурлыг яаралтай хуралдуулах шаардлага тавьжээ
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Тайландын парламент тарах уу?
18 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
“Amazing Zoo Park”
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулна
2025-09-03 • 1м унших
Эдийн засаг
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ 8.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖУУЛЛАА
2025-09-03 • 1м унших
Шууд
65 ХҮРТЭЛХ НАСНЫ АХМАД НАСТНЫГ ХҮҮХЭД ХАМГААЛАГЧААР СОНГОН АВЧ СУРГАЛТАД ХАМРУУЛНА
2025-09-03 • 1м унших
Check дуран
С.НАРАНЦОГТЫН “НУУЦ” КОМПАНИУДЫН НЭР ИЛ БОЛЛОО
2025-09-03 • 1м унших
Шууд
“Өмгөөлөгч -Танд тусалъя 2025” өдөрлөг 13 дахь жилдээ...
2025-09-03 • 1м унших
Улс төр
Томилгоо
2025-09-03 • 1м унших
Эдийн засаг
Ж.Энхбаяр: Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана
2025-09-03 • 1м унших
Танд хэрэгтэй
Монголын бүх ард түмний спортын наадам
2025-09-03 • 1м унших
Улс төр
“АРДЫН ХҮЧ” ТББ”: МАН ийм улбагар сулбагар ажиллаж болохгүй
2025-09-02 • 1м унших
Шууд
Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно
2025-09-01 • 1м унших
Улс төр
П. НАРАНБАЯР САЙДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ШААРДАВ
2025-09-01 • 1м унших
Улс төр
Б. Батбаатарын шулуун цохилтоос бултах улс төрийн сонголт
2025-09-01 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
2025-09-01 • 1м унших
Шууд
Т.Аубакир: Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран ажиллана
2025-09-01 • 1м унших
Шууд
Адууны өв соёлын баяр 2025
2025-09-01 • 1м унших
Шууд
ХБХСЗТ-өөр үйлчлүүлсэн хүүхдүүдийн 91 хувь нь тэгш хамруулах боловсролд хамрагдаж байна
2025-09-01 • 1м унших
Шууд
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа
2025-09-01 • 1м унших
Гадаад мэдээ
Дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбиныг Хятадад суурилууллаа
2025-09-01 • 1м унших
Шууд
Нэгдүгээр дамжаанд 36 196 оюутан элсжээ
2025-09-01 • 1м унших
Шууд
Сургуулийн автобус төсөл 5 дахь жилдээ үргэлжилж байна
2025-09-01 • 1м унших
Улс төр
О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдлоо
2025-08-31 • 1м унших
Улс төр
АН-ЫН ДАРГЫГ ТОДРУУЛАХААР ҮБХ ХУРАЛДАЖ БАЙНА
2025-08-31 • 1м унших
Гадаад мэдээ
Д.Трамп гадаадын тусламжийг зогсоожээ
2025-08-31 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх