Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2025-02-16 • 1м унших

ТООНООРОО ОРУУЛЖ ИРЭЭД ХААЛГААРАА ӨШИГЛӨН ХӨӨВ.

Тооноор орогч хочтой УИХ-ын Э.Болормаа орон нутгийн сонгуулиар Ховд аймагт МАН-ын тэргүүлэн оролцсон ч өвдөг шороодон, нутгийнханы ярьдагаар шөнө дунд хам хум зугтаасан гэх.

Э.Болормаа гишүүн цаашид Ховд аймгийн МАН-ын даргаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул намын даргаа дараагийн хүндээ шилжүүлэн өгөх нь ойлгомжтой. Тэгвэл Ховд аймагт эдгээр өдрүүдэд МАН-ын даргын сунгаа эхэлж, горилогчид гараанаас гарч барианд орохоор хов хорыг хутгаж, холио бантангаа зуураад эхэлжээ.

Тодруулбал, энэ удаад зургаан горилогч өрсөлдөхөөр тодорчээ. Баяраагийн Болорцэцэг, Дангаагийн Авирмэд, Гомбоогийн Пүрэвганди, Маамуугийн Ганзориг, Тогтохын Жаргалсайхан, Ширэндэвийн Батжаргал, нар өрсөлдөх аж.

Энэ дунд С.Бямбацогт сайдын нагац ах Маамуугийн Ганзориг хүртэл багтаж. Угаас үүнийг гайхах ч асуудал биш. Хэзээнээс С.Бямбацогт сайдын дур хүслээр Ховд аймгийн МАН-ын даргыг томилж, засаглаж байсныг сануулахад илүүдэхгүй биз.

Ер нь өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн МАН-ын дарга, Засаг дарга нь ч тэр тогтворгүй байсан шалтгаан нөгөө л “яндан” хочит С.Бямбацогт сайд. Цэнд-Аюуш, Галсандондог, Б.Дүгэржав, Э.Болормаа гээд үе үеийн халаа сэлгээ түүний хүслээр болж байлаа. Ховдчуудыг арчаагүй, анхиагүй, ажилгүй, архичин, авлигачин гээд тооноор Э.Болормааг оруулж ирсэн хүн мөн л С.Бямбацогт сайд. Э.Болормааг Ховд руу дэглэм тогтоолгохоор явуулсан нь тэрээр Зам тээврийн сайд болох шуналаас үүдэлтэй. Тохироо ч амжилттай болж Э.Болормаа Ховд аймаг руу, харин С.Бямбацогт Зам тээврийн сайд болсон. Гэхдээ хэзээнээс л хажуудах аа хавирч, ар нуруунаас нь хутгалж сурсан зан нь орон нутгийн сонгуулиар гарч АН-ыг тэтгэж, дэмнээд ялалт байгуулчихсан. Ингээд өөрөө тооноор оруулж ирсэн Э.Болормаагаа хаалгаараа өшиглөөд хөөчихөж байгаа юм. Угтаа бол өөрийн нагац ах М.Ганзоригоо Ховд аймгийн МАН-ын даргаар томилохоор эртнээс төлөвлөж, төлөвлөгөөний дагуу Э.Болормаа гишүүнийг замаасаа зайлуулсан нь энэ. 

ХОВД АЙМАГТ ХААН МЭТ ЭРХ ДАРХТАЙ, ҮНЭНЧ ТАГНУУЛ М.ГАНЗОРИГИЙГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАСАН Ч ЭДҮГЭЭ МАН-ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛААР ДАХИН УРАМШУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА.

Одоо түүний дараагийн нүүдэл өөрийн нагац ах, “Нью прогресс” группийн охин компани “Ховдын өргөө” ХХК-ийн захирал Маамуугийн Ганзоригийг Ховд аймгийн МАН-ын дарга болгох. Ингэж чадвал Ховд аймгийг бүхэлд нь атгандаа оруулж, жинхэнээсээ хаан ямар байдгийг яаруу тодоор харуулах хүсэл, шуналынх нь бах тав нь бүрэн ханана.

М.Ганзоригийн хувьд С.Бямбацогтынхоо хайр, хишгээр тендерийг баруун солгойгүй эзэгнэж, Хөгжлийн банкнаас хүртэл зээл авч бужигнуулж яваа будлиантай эр. Түүнд ганцхан "Ховдын өргөө" компани байдаггүй бөгөөд Хөгжлийн банкнаас зээл авсан гэдгээр анх олон нийтэд танил болсон, Ховд цементийн үйлдвэрийн “Вестерн Холд” ХХК, эхнэр Гомбожавын Цэрэнхандын эзэмшлийн  “Тэгш стандарт” ХХК зэрэг компаниудаар дамжуулан тендерийн мөнгөөр гараа угаагаад гаршчихсан. Мэдээж энэ бүхний ард С.Бямбацогт байгааг хэлвэл илүүдэх биз. Хүрээний бузрыг ухвал далай гэдэг шиг нагац, зээ нарын хуйвалдааныг сөхөж ухаад, сийрүүлэн бичихэд өдгөө Аудитын газрын дарга Д.Загджав, УИХ-ын гишүүн асан, бригадын генерал Ц.Сэргэлэн гэх мэтээр хамаатан, хамсаатаад дуусаж өгдөггүй солонгос сериал шиг урт болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 2 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 жил - 101.109.75.17 Хариулах
    За даа .Энэ Бямбацогт ёстой нэг аймшигтай шуналтай гар юмаа.Нүхтэд Хантөгөл хаус хотхон,одоо бүүр Богд уулын энгэрийг Ухаад барьсан,болоогүй ээ тэр хавийг дүүргэж бгаа хүндээ....
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх