Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-26 • 1м унших

Улсын эдийн засгийн гол тэтгэх хүч болсон Өмнөговь аймагт улс төржилт хэрээс хэтэрч, төр захиргааны байгууллага нь “төрлийн алба” болоод удаж байгаа талаар бид “УЛС ТӨРЧДИЙН УРГИЙН МОД” буландаа хөндсөн.

Мэдээллийг энд дарж үзнэ үү. Тэгвэл Р.Сэддорж тэргүүтэй аймгийн “хурган дарга” нарын эл үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж, Засгийн газарт гомдол хүргүүлж байжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн иргэд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт аймгийнхаа төр захиргааны байгууллага, Засаг даргын тамгын газрын нөхцөл байдал, хууль бус томилгооны талаар өргөдөл, гомдол хүргүүлжээ.

Уг өргөдөлд, “Аймгийн Тамгын газрын даргаас эхлээд газар, хэлтэс, албаны дарга, мэргэжилтнүүд бүгд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, холбогдох хууль, ажлын байр, албан тушаалын тодорхойлтод заасан тусгай шаардлагыг хангаагүй, сонгон шалгаруулалтгүй томилогдсон” гэдгийг дурьджээ.

Энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өнгөрөгч 2021 оны наймдугаар сарын 23-ны өдөр “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” албан тоотыг Засаг дарга Р.Сэддоржид хүргүүлсэн байдаг. Гэвч үүнээс хойш байдал дээрдэх нь битгий хэл хууль бусаар томилсон Тамгын газрын дарга Ц.Амартөгс нь ажилласан хэвээр, түүний халаа, сэлгээг үргэлжлүүлсээр байна.

Хамгийн хачирхалтай нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Р.Сэддоржид анх удаа албан тоот хүргүүлээгүй байдаг. Яг дөрвөн сарын өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр мөн л албан тоот илгээн, анхааруулж байж.

Тус тоотод “Аймгийн төр захиргааны байгууллагын зарим албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 18, 44, 70 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг албан тушаалд томилогдсон нэр бүхий иргэдэд холбогдох хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, шийдвэрийн биелэлтийг ирүүлэх, хугацаатай үүрэг даалгаврыг өгч байна. Өнөөг хүртэл дээрх үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй, хууль зөрчсөн томилгоо үргэлжилсээр байна. Хууль бус томилгоотой холбоотой зөрчлийг арилгаж, тогтоосон хугацаанд хариу мэдэгдэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн 32.7-д заасны дагуу Таныг үүрэгт ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдэхийг сануулж мэдэгдье..” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, хууль бус томилгооны эзэд болох дээрх газрын удирдлагуудыг томилсон шийдвэрээ хүчингүй болгохыг, эс бөгөөс хууль зөрчсөн Р.Сэддоржийг өөрийг нь чөлөөлнө гэдгийг ч сануулсан байдаг. Гэвч энэ сануулга түүнд огт нөлөөлсөнгүй.

Арга ч үгүй болов уу. Нутгийн иргэд нь балчирдаад, “үг хэл”-ийг нь ойшоож сонсохгүй байгаа “том дарга”-д төр, засгийн энэ мэт шийдвэр, сануулга бол үлгэр мэт санагдах нь гарцаагүй.

Нэг хачирхалтай нь, Засгийн газраас албан тоот ирэхээр хууль бус дарга нараа ажлаас чөлөөлсөн дүр эсгэж, “зайлуулан” дэвшлүүлэх технологи ашигладаг гэнэ. Юу гэхээр, тэрбээр Засгийн газарт “Ажлаас нь чөлөөлж, алдаа дутагдлаа арилган, хууль хангуулан ажиллаж байна” гэх утга бүхий бичиг илгээчихээд хэд хоногийн дараа ажлаас чөлөөлсөн хууль бус томилгооны эздээ өөр албанд томилдог гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Монголын толгой баячуудын нэг Д.Бат-Эрдэнийн бизнесийг орон нутагт хөгжүүлж, хөхиүлэн дэмжигч гэгдэх Засаг дарга Р.Сэддорж нутагтаа бол “Засгийн газраас ч том дарга” нь үнэн ажээ. Дээрээ төргүй, дэргэдээ түмэнгүй мэт аашилж байгаа Өмнөговийн удирдлагуудын энэ мэт хууль бус томилгооны асуудал хэрхэн шийдэгдэж, гольдролдоо орох эсэх нь нутгийн иргэдийн анхаарлын төвд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
2026-02-22 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
2026-02-22 • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Шууд
“Милан Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцсон Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөлөө
2026-02-20 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2026-02-20 • 1м унших
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
2026-02-19 • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
2026-02-19 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
1 Жилийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх