Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин болон бусад ажилтнуудынхаа үндсэн цалинг 2022 оны 9 дүгээр сараас эхлэн 30 хувиар нэмлээ.
Тус төв нь 2022 оны 4 сард Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 107 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтын дагуу эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал болон үйлчилгээний туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоосон жишигт нийцүүлэн ажилтны ажилласан жилтэй нь уялдуулж төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлээд байсан.
Үүний дараа буюу 2022 оны 09 дүгээр сараас эхлэн ажилтан, албан хаагч нарынхаа цалин орлогыг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон бусад ажилтнуудынхаа үндсэн цалинг МУЗГ-ын 2022 оны 107 дугаар тогтоолоор тогтоосон жишиг цалингийн хэмжээнээс 30 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулах тухай А/295 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах” 1А/3543 тоот албан албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагч бүрд 2022 оны эхний хагас жил болон 7 сарын гүйцэтгэлийн урамшууллыг үндсэн цалингийн 50 хүртэлх хувиар тооцон нийт 2 удаа олгосон.
-Мөн дээрх ажлын хүрээнд тус төвд 5-аас дээш жил үр бүтээлтэй, тууштай ажилласан 2 ажилтанд тодорхой шалгуурын дагуу тус бүр орон сууцны урьдчилгаанд зориулж 10 сая төгрөг, үйлчилгээний 5 ажилтанд тус бүр 5 хана, шалтай гэрийг олгож дэмжлэг үзүүллээ.
-Эмнэлгийн ажилтнуудын баярыг тохиолдуулан үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 20 хувь, эмч сувилагч болон бусад мэргэжилтнүүддээ үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшууллыг олголоо.
2022 оны 2 сард Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын санаачилгаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн төв, хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн 5 ажилтанд орон сууц, хашаа байшин худалдан авахад дэмжлэг үзүүлж тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.
Цаашдаа ажилтан албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд үндсэн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгох ажлыг үе шаттай буюу ажилтан болон тасаг нэгжийн гүйцэтгэл, бүтээмжид суурилан нэмэгдүүлэх бөгөөд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн Хөгжлийн Банкны шугамаар баригдах “Нэгдсэн эмнэлэг”-ийн жишиг барилгын ойролцоо эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын орон сууцыг бариулахаар НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл санаачлан ажиллаж байгаа нь дүүргийн эрүүл мэндийн салбар болоод эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжин ажиллаж буй бодит дэмжлэг болох юм.
ЧД -нхээ эмч сувилагч албан хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсьe . Мөн Дүүргийнхээ Засаг даргат талархья .