CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-05-17 • 1м унших

Өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намын төлөөллүүд хийгээд улс төр судлаач, шинжээчид нэгдэж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр хэлэлцүүлгийг санаачлагч, УИХ-ын дэд дарга С.Одонтуяагаас тодруулга авлаа.

Намууд эвсэж хамтарч, улс орныхоо төлөө нэгдэн зүтгэхэд сонгуулийн тогтолцоо саад болж байна.

-Олон намын төлөөллийг оролцуулсан өнөөдрийн уулзалтаас та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Өнөөдөр улс төрийн намууд хамтдаа дугуй ширээний ард сууж, асуудлуудаа ярилцлаа. Ер нь өнөөдөр Монголд тулгамдаж байгаа улс төрийн хямрал, эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлууд ямар нэгэн байдлаар сонгуулийн тогтолцоотой холбоотой байгаа. Жижиг тойргийн эрх ашиг л яригдаад байдаг. Гэтэл Монгол Улсын нэгдсэн хөгжлийн эрх ашиг, бодлогыг хэлэлцэхэд сонгуулийн тогтолцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдгөө улс төрийн маш олон нам байгаа хэрнээ эрх барьж байгаа нь ганц л байгаа. Гэтэл улс төрийн бусад нам өсч дэвших, хөгжих хэрэгтэй байна.  Мөн эвсэж хамтарч, улс орныхоо төлөө нэгдэж зүтгэхэд сонгуулийн тогтолцоо саад болж байна гэж үзэж байгаа. Ялангуяа хүмүүсийн санал их гээгддэг. 40 гаруй хувийн санал авчихаад парламентын 80 хувийг эзлээд байгаа явдалд хүмүүс хамгийн их бухимдаж байна.

Хоёрдугаарт, олон улсын нөхцөл байдал их өөр болчихлоо. Тэгэхээр Монгол улс, олон улсын байдалтайгаа уялдуулж, хүчтэй парламенттай байх ёстой. Парламентын ардчилалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Парламентад нэг нам нь бүх юмаа шийдээд байх биш, олон намынхаа эрх ашгийг хамгаалдаг, олон ургальч үзэлтэй байх учиртай.

Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь зүгээр л нэг косметик засвар маягийн зүйл болно.

Гуравдугаарт, Үндсэн хуулинд өөрчлөлт хийсний дараа л бид Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг ярьж эхлэх хэрэгтэй. Түүнээс одоогийн нөхцөлд Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь зүгээр л нэг косметик засвар маягийн зүйл болно.

-Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр зарим гишүүд ажиллаж байна. Энэ хуулийн тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Реформын чанартай өөрчлөлт хүсч байгаа. Өмнөх 30 жил явсан Улс төрийн намын тухай хуулийг үндсээр нь өөрчилж, хөгжлийг түүчээлдэг, УИХ-д намууд нь үзэл баримтлалаараа ялгарч өрсөлддөг байхыг хүсч байна. Түүнээс биш өнөөдөр шиг улс төрийн нам нь төрийнхөө дээр гарч суучихаад,  халамж  хавтгайруулж тараачихаад л, төр, нам хоёр нь хэтэрхий нэг болчихсон байж болохгүй. Өнөөдөр бусад улс төрийн намууд ч дуу нэгтэй, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж ярьж байна.

76 гишүүн, 76 тойрог руугаа төсвийг хувааж, өөрсдийн эрх ашгаа боддогоос болоод Монгол улс хөгжихгүй байна.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хоёр жилийн дараа дахин ярьж байна. Яаж өөрчлөх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүний хувьд та үзэж байна вэ?

-Миний хувьд, хувь хүнийхээ зүгээс Үндсэн хуулиа байнга өөрчлөөд байхад дуртай биш. Гэхдээ өнөөдөр Монгол Улс огтхон ч хөгжихгүй байна. Сүүлийн арав гаруй жилийн эдийн засгийн засгийн үзүүлэлтийг харахад 12 тэрбум дотор Монгол Улсын эдийн засаг эргэлдэж байна. Өсөлт огт харагдахгүй байгаа. Гэтэл манайхтай ижил улс орнуудын эдийн засаг нь 10-20 дахин өсчихсөн байдаг. Тэгэхээр Монгол Улс хөгжихгүй байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Яагаад хөгжихгүй байна гэхээр, 76 гишүүн 76 тойрог руугаа төсвийг хувааж, өөрсдийн эрх ашгаа боддогт байгаа юм. Тиймээс УИХ төсвийн нэгдсэн нэг тогтолцоотой байх нь хамгийн чухал. Эдийн засаг гэдэг чинь “талхны ухаан” шүү дээ. Талх, мах, бензиний үнийн 30, 40 хувийг бидний халааснаас хумслаад байна.  Бид ийм байдлаар цаашаа явж болохгүй. Товчхондоо, “Монгол хүний саруул ухаанаар болно доо” гэж цаашаа явж болохгүй болчихоод байна. Тиймээс сайн ярилцаж, зөвшилцөж байгаад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ёстой бол эрт оруулах хэрэгтэй. Үүний дараа Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон даруйдаа ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ОРДНЫ ХУЙВАЛДААНД ОРОЛЦОГСДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬТАЙ
2025-10-23 • 1м унших
Шууд
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит МБШИС-ийн “УРЛАХУЙ УХААНЫ ТЭНХИМ”-ийг МУСГЗ, Бурханч лам, Доктор (Ph.D) Гэвш Г.Пүрэвбатын нэрэмжит болгоно
2025-10-23 • 1м унших
Шууд
АНУ-ын Хууль зүйн яам Сү. Батболдын тансаг орон сууцуудыг хураан авах хүсэлт гаргажээ
2025-10-23 • 1м унших
Улс төр
Мэдэгдэл
2025-10-23 • 1м унших
Шууд
“Дэлхийн цоохор ирвэсийн өдөр”
2025-10-23 • 1м унших
Эдийн засаг
ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмнэ
2025-10-23 • 1м унших
Гадаад мэдээ
Украинд зориулж АНУ-аас 2 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авчээ
2025-10-23 • 1м унших
Шууд
“НҮҮРСГҮЙ ШИЙДЭЛ” ТӨСЛИЙН БАГ ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУНТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-10-22 • 1м унших
Шууд
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 78 өргөдөл, гомдлыг хүлээн авав
2025-10-22 • 1м унших
Гадаад мэдээ
Дэлхийн хамгийн хурдан галт тэрэг
2025-10-22 • 1м унших
Шууд
“Анагаагч эх дэлхий”
2025-10-22 • 1м унших
Улс төр
ҮХЦ О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээж авалгүй үргэлжлүүлэн хуралдаж байна
2025-10-22 • 1м унших
Шууд
Өмгөөлөгчдийн бүлэглэл хотын төвд эзэмшдэг газраа хятад иргэдэд түрээслэжээ
2025-10-21 • 1м унших
Шууд
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ
2025-10-21 • 1м унших
Шууд
"БҮТЭЭМЖИЙН СЭТГЭЛГЭЭ" СУДАЛГААНД ХАМРАГДААРАЙ
2025-10-21 • 1м унших
Шууд
Найман дүүрэгт бичил 12 цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2025-10-21 • 1м унших
Гадаад мэдээ
Боливийн ерөнхийлөгчийн сонгуульд Р.Пас ялжээ
2025-10-21 • 1м унших
Шууд
“НҮБ-ын долоо хоног”-ийг эхлүүллээ
2025-10-21 • 1м унших
Эдийн засаг
Үгийн цаадах үг буюу Сангийн сайдын сайрхлын ардтай…
2025-10-20 • 1м унших
Улс төр
80 жилийн тэртээх бүх нийтийн санал асуулгыг санагалзахуй
2025-10-20 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА
2025-10-20 • 1м унших
Улс төр
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
2025-10-20 • 1м унших
Шууд
Монгол Улс “Олон соёлт гадаад иргэдийн наадам”-д зочин орноор оролцоно
2025-10-20 • 1м унших
Гадаад мэдээ
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ
2025-10-20 • 1м унших
Шууд
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаарай
2025-10-20 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын бие даалтын долоо хоног эхэлнэ
2025-10-19 • 1м унших
Шууд
ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЖЮҮ ЖИЦҮГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “DUNDGOBI-OPEN 2025” ТЭМЦЭЭН
2025-10-19 • 1м унших
Шууд
Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо
2025-10-19 • 1м унших
Эдийн засаг
Бөөрөлжүүт ЦС-ын 150 МВт-ын хүчин чадалтай II блок эрчим хүч нийлүүлж эхэллээ
2025-10-19 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх