CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-05 • 1м унших

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцлээ. Үүнээс гурван зүйл дээр мэдээлэл өгөе.  Монгол Улсын Засгийн газар, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй үндэсний хэмжээний хороодыг шинээр эмхлэн байгуулах үүргийг ЗГХЭГ-ын даргад өгсөн.

Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг нийт 20 орчим хороог шинээр эмхлэн байгуулах үүрэг чиглэл өглөө.

 

“2023 оны төсвийг олон нийтээр  хэлэлцүүлж,  УИХ-д өргөн барина”

2023 оны Улсын төсвийг олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж тусгасны үндсэн дээр  УИХ-д  өргөн барих үүрэг чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгөөд байна.  Ард иргэдийн хувьд Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломж нөхцлийг  олгох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.  Тэгэхээр аравдугаар сарын 1-н хүртэл иргэд, олон нийтийн дунд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэгдэнэ.

Гуравдугаарт,  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  үйл ажилагааг жигдрүүлэх, цаашлаад Монгол Улсын баялгийн сан болгох чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өнгөрсөн жил гаруйн хугацаанд баримталж ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус компанийн гүйцэтгэх удирдлагуудыг олон улсын туршлагатай, ялангуяа Сингапур, Норвеги зэрэг улсуудад баялгийн сангийн чиглэлээр ажиласан туршлагатай,  гадаадын болон дотоодын иргэдийн дунд сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэх захирлыг томилох үүргийг өгөөд байна.

Дөрөвдүгээрт, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн тооллогыг таван жил тутамд явуулж ирсэн байдаг. 2016-2021 оны хугацаанд Монгол Улсын  аж ахуй нэгжүүдийн бүртгэлд томоохон өөрчлөлт орсон байна. Энэ удаагийн тооллогод  нийтдээ 180 мянган аж ахуй нэгж байгууллага тоологдсон байна. 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогонд хамрагджээ.  Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төрөөс авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр дүнд аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсэн байна. Ялангуяа өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийтдээ 61.3 мянган аж ахуй нэгж нэмэгдсэн.  Харин  14.100 аж ахуй нэгж бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо зарлаж,  татан буугдах хүсэлтээ өгсөн байна.  Эдгээр аж ахуй нэгжүүд татан буугдах нөхцөлөө бүрэн хангаж чадахгүй өнөөдрийг хүртэл явж ирсэн. Тиймээс төрийн зүгээс татан буугдах хүсэлтээ гаргасан аж ахуй нэгжид илүү хөнгөвчилсөн нөхцөлтэйгээр татан буугдах боломжийг олгож  байгаа.

Нөгөөтэйгүүр, иргэн, аж ахуй нэгжтэй хүнд суртал үүсгээд байгаа олон давхардсан төрийн бүтцүүдийг хялбаршуулах бодлогыг барьж байгаа. Энэ хүрээнд  ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг өөрчилж ажиллана. Нэг ёсондоо,  яамдуудад байх ёстой хяналт чиглэлийг яамдууд дээрээ аваачия. Мэргэжлийн хяналтын нэр, зорилгыг өөрчлөөд, төр өөрөө өөрийгөө хянадаг, хяналт шалгалтыг хийдэг байлгая гэсэн зорилгыг тавьж байна. Товчхондоо, төр   ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг дээр төр өөрөө өөрийгөө хянадаг болно гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөөд явна” гэдэг мэдээллийг өглөө.

-Төр хаанаа, хэнийг, хэзээ, яаж ажлуулдаг байхаа шийдэж чаддаг байх ёстой. Төр шийдвэртээ эзэн байх чухал-

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга нар ажлаа хүлээлцээгүй байна. Ямар учиртай юм бэ?

-Засгийн газрын зүгээс ТӨБЗГ-т чиглэл өгөөд, ТӨБЗГ хорооныхоо хурлыг хийх замаар ажлыг хүлээлцүүлэх процесс өрнөнө. Ер нь өмнөх жишгээр бүх түвшинд томилогддог, ажил хүлээлцдэг байдал маш хариуцлагагүй явагдаж ирсэн. Нэг хүн томилогддог, нөгөө хүн чөлөөлөгдөж байна гээд хаалгаа хаагаад цаашаа явчихдаг. Эргээд төрийн залгамж чанар, ажил хүлээлцэх байдал бодлогын уялдаа холбоотой зүйл бүх түвшинд хаягдсан байдаг. Тэгэхээр ажил хүлээлцэх процессийг заавал нэг өдөр юм уу, нэг цагт хийгдэнэ гэсэн байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” гэх томоохон үйлдвэр ядаж ажил хүлээлцдэг  7, 10 хоногийн хугацаа байх ёстой юм билээ.  Харин ажлаа өгөхгүй, цааргалж байгаа зүйл огтоосоо байхгүй.

-Хороод шинээр эмхлэн байгуулна гэхээр давхардсан бүтцүүдийг бий болгох юм биш үү?

-Тийм зүйл болохгүй.  Тухайлбал, өнөөдөр Сангийн яам дэргэдээ санхүүгийн хяналт шалгалтаа аваад явж байгаачлан зарим нэг яам хяналт шалгалтын хэлтэстэй болно. Бүх яам хавтгайрсан хяналт шалгалт хийгээд явна гэж байхгүй. Ард иргэдэд давхар хяналт шалгалт, дарамт очдогийг болиулах гж байгаа. Нөгөөтэйгүүр төр өөрөө иргэндээ бүрэн дүүрэн үйлчилдэг, хуулиа мэддэг,  хуулиа хэрэгжүүлдэг байх ёстой. Төрийн албан хаагчид үүнд онцгойлон анхаардаг байх учиртай. Би багш байлаа гэхэд,  Монгол Улсад мөрдөгдөж байгаа 800 хуулиас зайлшгүй мэдэж байх ёстой нь аль вэ гэдгийг мэддэг байх ёстой. Хуулиа мэдэж байгаа эсэх дээр төр хяналт тавьдаг байх. Түүнээс биш төрийн албан хаагчийн шалгалт өгөөд л бүх зүйл болчлоо, бүтчихлээ гэдэг байдлаа болиё. Хуулиа зөв ойлгоод, чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэх дээр нь хяналт тавьдаг болж байгаа гэсэн үг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх