Ц.Мөнхсайхан
Ц.Мөнхсайхан - Сэтгүүлч
2022-05-16 • 1м унших

Монгол эмэгтэй дэлхийн банк, санхүүгийн төв АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрийтд байрлах Нью-Йорк Меллон банканд ажиллахаар болсон тухай сайхан мэдээ байна. Тодруулбал, Н.Содонтуяа гэх бүсгүй дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын Нью-Йорк Меллон банкны дэд захирлаар ажиллахаар болсон байна.

Тэрбээр эрсдэл болон комплаенс хэлтэст 2021 онд дадлагажигчаар ажиллаж байгаад ийнхүү хичээл зүтгэл, мэдлэг боловсролоороо ялгарч, “Vice President” буюу дэд ерөнхийлөгчөөр ажиллах санал хүлээж авчээ.

Н.Содонтуяа нь Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн менежерээр бакалаврт суралцаж байгаад 2+2 хөтөлбөрийн дагуу Тайванийн Азийн их сургуульд үргэлжлүүлэн суралцаж, төгссөн байна. Мөн тэрбээр энэ онд АНУ-ын Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэргээ хамгаалжээ.

Сурч боловсрохын зэрэгцээ Н.Содонтуяа Монголд гарааны бизнес эрхэлдэг бөгөөд өсвөр насны охидод урам зориг өгөх намтар бүхий "Тусгал" номыг зохиосон, тал бүрийн мэдлэг авьяастай, нийгмийн идэвхтэй нэгэн юм. Тухайлбал, 14 насандаа "Спорт цонх"-д спортын сэтгүүлчээр ажиллаж, 16 насандаа "Супер Франк" номыг монгол хэл рүү хөрвүүлснээс гадна сүүлд хэд хэдэн ном, бүтээл орчуулж, туурвисан гэдгээр Монголчууд эчнээ танина.

Түүнийг бизнесийн сургуулийн шилдэг сайт болох “Poets and Quants”-аас 2022 оны бизнесийн удирдлагаар төгсөгч шилдэг 100 залуусын нэгээр нэрлэж, ярилцлага хийсэн байна. Энэхүү ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Төрөлх хот: Хэнтий аймаг /эзэн Чингис хааны төрсөн нутаг/

Өөрийнхөө тухай сонирхолтой баримт: Би Монголынхоо хөдөө нутагт хонь хариулж, үнээ сааж, морь унаж, нүүдэлчин ахуйд төрж, өссөн.

-Бизнесийн сургуульд элсэхээсээ өмнө хаана ажиллаж байсан бэ?

-Би Монголд Боловсрол, судалгааны чиглэлээр /Тасралтгүй Боловсрол Судалгааны Институт/ гарааны бизнесийн компанийн хамтран үүсгэн байгуулагч. Энэхүү байгууллагадаа удирдах албан тушаал хашдаг байсан. Манай байгууллага дэлхийн стандартад нийцсэн мэдлэг чадвартай, ёс зүйтэй мэргэжилтнүүдийг бэлдэхийн тулд төрийн байгууллага /Санхүүгийн зохицуулах хороо/-той хамтран ажилладаг.

-Та 2021 оны зун хаана дадлага хийсэн бэ?

-Би Уолл Стрит дэх Нью-Йорк Меллон (BNY Mellon) банкны төв байранд “Эрсдэл ба Нийцлийн хэлтэс”-т дадлага хийсэн.

-Бизнесийн сургуульд сурч байхдаа хичээлээс гадуур ямар ажил хийсэн бэ? 

-Профессор Эндрю Харгадоны MBA хөтөлбөрт хамрагдаж, Инновацийн менежментийн хичээлд суух явцдаа өсвөр насны охидод урам зориг өгөх зорилгоор өөрийн намтар, түүхээ монгол хэл дээр бичиж хэвлүүлсэн. Энэ номоороо дамуулж, өсвөр насны охидод хамгийн их тулгардаг жендерийн ялгаатай байдал, боловсролын хүртээмж, санхүүгийн бэрхшээл зэргээ зоригтойгоор даван туулж, өөрийгөө сорьж, хүсэл мөрөөдөл, тэмүүллийнхээ төлөө зүтгэх итгэл найдварыг өгөхийг хүссэн юм.

-Та мэргэжлийнхээ ямар амжилтаар хамгийн их бахархдаг вэ?

-Би Монголд үүсгэн байгуулсан гарааны бизнесээрээ дамжуулан 500 гаруй санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн CFA-ийн шалгалтад бэлдэх чиглэлээр сургалтад хамруулсан. Ингэснээр манай хамт олон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхжуулж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэн, Монголынхоо санхүүгийн зах зээлд тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулсан гэж боддог.

-Та яагаад Калифорнийн их сургуулийн Бизнесийн сургуулийг сонгосон бэ?

-Калифорнийн их сургуулийн Бизнесийн сургууль бол олон талт мэдлэг, сургалтын чанарын хүртээмжтэй байдлаараа олон улсад төдийгүй АНУ-д тэргүүлдэг. Тиймээс дэлхийн боловсролыг эзэмшихийг хүсч буй хүний хувьд, эмэгтэй хүний хувьд ч тэр энэ сургуульд л суралцахыг хүссэн. Мөн -40 хэм хүртэл хүйтэрдэг орноос ирсэн би Калифорнийн нарлаг байдлыг мэдрэхийг хүссэн.

Ярилцлага авагчтай чин сэтгэлээсээ хандсанаар би түүнтэй маш сайн ойлголцож чадсан.

-Өргөдөл гаргах явцад таны сонгосон сургуульд давуу байдал олгосон нэг зүйл юу вэ?

-Би ярилцлага өгөхдөө үнэхээр үнэн байсан. Би бүх зүйлийг үнэн сэтгэлээсээ хариулсан. Бизнесийн удирдлагаар сурч байхад багш маань мэргэжлийн харилцаа, холбоо байгуулахад чин сэтгэлээсээ, үнэн байх нь чухал гэдгийг хэлдэг байсан. Эргээд бодоход ярилцлага авагчтай чин сэтгэлээсээ хандсанаар би түүнтэй маш сайн ойлголцож чадсан бөгөөд энэ нь надад үнэхээр давуу тал болсон гэж боддог.

-Таныг коллежид бизнес эрхлэх шийдвэр гаргахад хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

-Миний аав. Аав маань намайг АНУ-д сурч, Уолл Стритэд ороорой гэж захидаг байсан. Монголын хөдөө амьдардаг, малчин айлын хувьд энэ нь маш том мөрөөдөл байсан. Аав маань намайг энэ бүхнийг хийх урам зоригийг өгч, АНУ-ын ардчиллын амин сүнсийг мэдрэхэд тусалсан.

Ярилцлагын төгсгөлд түүнийг яагаад онцолсон тухайгаа ийнхүү бичжээ.

Нэргүйдаваагийн Содонтуяа нь маш эерэг, өгөөмөр нэгэн бөгөөд бусдыг нэг зорилгын төлөө хамтран ажиллахад урамшуулж, тэрхүү байдлаараа бусдад үлгэр дурайлал болдог байлаа. Мөн тэрбээр даруу, эмзэг байдлаа бусдад харуулахаас айдаггүй, харин эрч хүчтэй, шийдэмгий байдлаараа ялгардаг төрөлхийн идэвхтэй удирдагч юм. Мөн нийгэм, олон нийт рүү чиглэсэн олон ажил санаачилж, түүнийгээ урагшлуулж, ажил хэрэг болгох тун мэдрэмжтэй.

Н.Содонтуяа мэддэггүй гэдгээсээ мөн алдаа гаргахаас айдаггүй гэдгээ нууж байгаагүй бөгөөд ур чадвараараа ч тэргүүлдэг байсан.

Содоогийн үлгэр жишээ болсон цөөн хэдэн жишээг ангийнхан нь мөн ярьжээ.

Би Содоотой санхүүгийн үндсэн ангийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа танилцсан. Хэдийгээр тэрбээр MBA хөтөлбөрт элсэхээсээ өмнө CFA шалгалтанд тэнцсэн ч ангийн олон нөхдөөсөө санхүүгийн талаар илүү мэдлэгтэй байсан. Гэхдээ заримдаа тэр  байгууллагын нөхцөл байдал, практикт хэрхэн хэрэгждэг талаар мэдлэггүй байсан. Тэр мэдэхгүй зүйлийнхээ талаар маш  ил тод байсан ба надаас эсвэл ангийн бусад оюутнуудаас шинэ мэдлэг олж авахдаа ичдэггүй харин ч баяртайгаар асуудаг байсан. Санхүүгийн үндсэн ангид Содоо сайн дураараа судалгааны бүлгийг удирдаж, шалгалтын өмнө ангийнхандаа бэлдэж, өгдөг байсан. Дахин хэлэхэд, түүний хандлага нь өгөөмөр сэтгэл, нөхөрсөг байдал, сониуч зан холилдсон байв. Тэр бүх зүйлийг мэддэггүй гэдгээсээ мөн алдаа гаргахаас айдаггүй гэдгээ нууж байгаагүй бөгөөд ур чадвараараа ч тэргүүлдэг байсан юм.

"Би ирэх жилүүдэд түүний өсөлтийг харахыг тэсэн ядан хүлээж байна!" хэмээн ярилцлагаа өндөрлөжээ.

Орчуулсан Б.Гоо

Н.Содонтуяагийн орчуулсан номноос...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Мэдээлэл
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлуудыг ирэх гуравдугаар сараас эхлүүлнэ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Газар, орны нэр санаатайгаар өөрчилсөн гэх Баян-Өлгий аймгийн Засан дарга А.Камелиат, Д.Бауыржан нарын 14 хүний хэргийг прокурорт буцаажээ
12 цагийн өмнө • 1м унших
Мэдээлэл
Баянзүрх дүүрэг 2024 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлана
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
ШШГЕГ: "Худал мэдээлэл түгээж, байгууллагын нэр төрд халдаж байна"
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Америкийн “Osprey” онгоц Якүшима арлын орчимд осолджээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагджээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг хүслээ
2023-11-30 • 1м унших
Мэдээлэл
“АЛБАДАН ЭМЧЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
“ТОГ-оо тохируулъя 17.00-22.00 цаг” нөлөөллийн аяныг эхлүүллээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
Лионель Мессиг XXI зууны шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэв
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
Өндөр халуурч, бөөлжвөл эмнэлэгт хандахыг зөвлөв
2023-11-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дотоодын цэргийн ангиуд шинэ цэргүүдийг сэтгэл зүйн сургалтад хамруулжээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарчээ
2023-11-29 • 1м унших
Мэдээлэл
О.Осоржамаа 25 хоног баривчлагджээ
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Ковидын үед хэрэгжүүлж байсан дэглэмээ үргэлжлүүлэхийг уриаллаа
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чиглэлд НҮБ-тай хамтарна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Хиймэл оюун ухааны технологийг аюулгүйгээр хөгжүүлэхийг 18 улс уриаллаа
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
“Өвлийн идэш-2023” үзэсгэлэнгийн хамгийн өндөр үнэтэй мах 11000 төгрөг хүрч байна
2023-11-28 • 1м унших
Мэдээлэл
Польшийн кино өдрүүд зохион байгуулагдаж байна
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
"Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэж оролдож байна" гэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал авч эхлэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн түрүүллээ
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
41 дэх удаагийн “Болор цом”-д яруу найрагч С.Начин түрүүлэв
2023-11-27 • 1м унших
Мэдээлэл
Б.Нарантуяа снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин болжээ
2023-11-27 • 1м унших
Бүгдийг үзэх
Мэдээлэл
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Мэдээлэл
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Мэдээлэл
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Мэдээлэл
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Мэдээлэл
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Контент
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
Өөртэй итгэлтэй хүн: “Уучлаарай, би уудаггүй”
2022-11-23 • 1м унших
Мэдээлэл
Б.АЗЖАРГАЛ: БИ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨӨР ӨӨРТӨӨ ТОХИРСОН БАЙШИН БАРЬСАН
2023-03-29 • 1м унших
Мэдээлэл
Зуун граммын “бугшсан” хандлагаас залуус татгалзана
2022-11-25 • 1м унших
Мэдээлэл
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2022-11-18 • 1м унших
Мэдээлэл
С.Мөнхчулуун: Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна
2022-09-05 • 1м унших
Мэдээлэл
СЕНСААЦ: ХҮНИЙ ЭРХЭД ХАЛДСАН НОЦТОЙ БАРИМТ БАЯРЫН УУР АМЬСГАЛД ДАРАГДААД ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ!
2023-02-23 • 1м унших
Шууд
Монголын найман иргэн Вьетнамд хулгай хийхээр очсон гэж мэдүүлжээ
2022-06-13 • 1м унших
Мэдээлэл
Жүдо бөхийн тамирчин Ц.Цогтбаатар нарт Гавьяат тамирчин цол хүртээв
2022-11-26 • 1м унших
Мэдээлэл
Б.Мөнгөнзул автомашины эрхийн бичиг гардан авлаа
2022-08-13 • 1м унших
Мэдээлэл
Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ
2022-07-26 • 1м унших
Мэдээлэл
С.ТУНГАЛАГ: ХОРДСОН 19 ХҮҮХДИЙН АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ ШУУРХАЙ ХУРАЛДСАН
2022-11-18 • 1м унших
Бүгдийг үзэх