Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2022-07-19 • 1м унших

Яруу найрагч Д.Цоодолын “Харамчийнхны дууль”-д

...Агт хөдлөөд хэдхэн хонотол
Ах дүү хоёр харамч хоёулаа цэрэгт мордсон юм
Хошуу нутагтаа алдартай харамч эцэг нь
Хоёр хүүгээ амьтнаас түрүүн цэрэгт өгсөн юм... хэмээсэн байдаг. Нутаг усандаа харамчаараа зартай айл дайны цагт эх орноосоо юугаа ч харамлаагүй тухай өгүүлсэн энэ найрагт эх орон хичнээн эрхэм, бүхнээ зориулж хайрлан хамгаалахаар чухал болохыг ойлгуулсан билээ.

Энэ л ухамсар, сэтгэхүй үеийн үед бат оршиж байсан учир энхийн цагт хөвгүүд маань цэргийн албанд татагдаж “эр хүн боллоо” хэмээн түүгээрээ бахархдаг. Харамсалтай нь энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, цэрэгт татагдана гэдэг амьд эргэж ирэх болов уу гэсэн айдас бас эсэн мэнд албаа хааж дуусгах аз сорьсон үйлдэл болж байна.

Цэрэг амиа алдлаа, цэрэг бэртжээ гэх мэдээлэл үе үе гарч, цэрэгт хүүгээ явуулсан эцэг, эх эсэн мэнд эргэж ирээсэй хэмээн залбирч, хараахан цэрэгт явуулж амжаагүй нь “тамын тогоо, яргаллын газар руу хүүгээ явуулахгүй” хэмээн тэмцэх болж.

Амьнаасаа амь тасалж, хайрлан өсгөсөн хүүгээ цэрэгт явуулсан ч зөвхөн зураг, цогцос хоёр эргэж ирэх нь олон болсон учир тэд хүүгээ харамлахаас өөр яалтай билээ.

2019 оноос хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэнээр 13 цэрэг амиа харамсалтайгаар, учир битүүлгээр алдаж, хоёр цэрэг хүнд бэртэж, хоёр цэрэг ялтан болов. Эдгээр хэргийн долоо нь Зэвсэгт хүчний цэргийн ангид гарсан бол найм нь хилийн цэргийн ангид үйлдэгджээ.

Цэрэг татлагын комиссын хатуу үзлэгт тэнцэж эрүүл, саруул нэгэн гэдгээ баталсан хөвгүүд аав, ээждээ үнсүүлээд эх орны хүү боллоо хэмээн огшиж цэргийн машинд бөөнөөрөө "ачигдан" явахдаа дотроо үхнээ гэж лав бодоогүй. Тэдний бодолд он жавуудтайгаа өнгөрөөх цаг хугацаа, түүх болон үлдэх дурсамжийн талаарх бодлууд хөвөрч, шохоорхон, дурласан үеийн охиндоо эр хүн болсноо гайхуулж, эргээд иртэл хүлээгээрэй гэж зарим нь амлалт авч, хэсэг нь эр хүн болж ирээд найрна даа гэсэн гэнэн томоогүй бодлууд хөвөрч байсан биз ээ. 

Харамсалтай нь тэд хайртай бүхнийхээ зүрхэнд шар ус хуруулж, хагацлын гашуун мэдээг дуулгаж, "Одоо та нар аав, ээжийн хүү биш эх орны хүү боллоо" гэж хэлээд аваад явсан эх орон нь хүйтэн цогцос, хөрөг зураг хоёрыг нь ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Эрүүл чийрэг өсөж, алс холын мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байсан 18, 19 настай хөвгүүдийг эргэж ирээгүй гашуун түүхийг энд дахин сануулъя. Хайртай бүхнийх нь бүлээн нулимс хатаж, сэтгэлийн уй гашуу нь одоог хүртэл тайлагдаагүй эдгээр хэргүүдэд хэн, хэзээ хэрхэн хариуцлага хүлээв гэдэг асуултанд дараагийн удаад хариулт нэхэх болно. 

2019 онд 6 цэрэг нас барж, хоёр цэрэг хүнд бэртжээ

Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар 2019.01.22-ны өдөр  амь насаа алдав.

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас 2019.01.30-ны өдөр  нас барсан байдалтай олдсон.

Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан 2019.03.28-ны өдөр  амиа алдав.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа 2019.05.26-ны өдөр цогцсыг нь олов.

Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг 2019.06.30-ны өдөр  гарсан.

Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад  чиргүүлтэй машин дээрээс унаж 2019.09.18-ны өдөр амь насаа алджээ.

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор 2019.05.14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.

2019.06.18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б цээжний баруун хэсэгт нэвт буудуулж, шархадсаныг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирчээ.

2020.03.13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтайгаар харамсалтайгаар нас баржээ.

2021 онд дөрвөн цэргийн алба хаагч, нэг харуулын дарга амиа алдаж, хоёр цэргийн алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөсөн хэргээр цэргийн албанаас хорих анги руу шилжиж, ялтан болсон.

Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг 2021.02.07-ны өдөр гарсан.

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг 2021.02.19-ны өдөр гарсан.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор 2021.03.29-ны өдөр нас барав.

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг 2021.04.08-ны өдөр гарсан.

Долоо хоногийн дараа халагдах хугацаатай байсан Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон хэрэг 2021.04.24-ны өдөр гарсан.

2022 оны эхний 7 сарын байдлаар хоёр цэргийн алба хаагч учир битүүлгээр, харамсалтайгаар амиа алджээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н-ийн ходоод задарч 2022.06.16-ны өдөр нас барсан хэрэг гарав.

Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 0167 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай хүү 2022.07.13-ны өдөр нас баржээ. Талийгаач баригдаж буй барилгын хажууд нас барсан байдалтай олджээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Playtime”
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
13 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
13 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
1 Жилийн өмнө • 1м унших
Бүгдийг үзэх