Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-06-25 • 1м унших

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч Манжаагийн Алтанцэцэгтэй стресс, түүнийг даван туулах гэсэн нийгэмд тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

-Нийгмийн янз бүрийн нөлөөллөөс болж стресс, сэтгэцийн өвчлөл их байдаг. Ийм нөхцөлд сэтгэл зүйч маш хэрэгтэй. Харамсалтай нь, манай улсад сэтгэл судлал нийгэмшиж, хөгжихөд хүндрэлтэй зүйл их бий. Энэ дээр та ямар бодолтой явдаг вэ?

- Сэтгэл судлал бол харьцангуй залуу шинэжлэх ухаан. Хүний итгэл үнэмшил, ойрын болон алсын зорилго, сэтгэл ханамж, дотоод сэтгэлийн үгүйсгэл, үзэн ядалт, бусдыг хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх, өөрийгөө хамгаалах, бие даасан байдал, эрүүл болон эмгэг сэтгэц зэрэг хүний сэтгэцийн олон талт нарийн асуудлыг судалдаг.

Монгол хүн сэтгэл санаа эрүүл, эерэг зөвөөр сэтгэн бодож байж, нийгмийн баялгыг бүтээж, улс орноо хөгжүүлэх ёстой.

Стресс, сэтгэцийн өвчлөл их байгаа нь нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөтэй байхаас гадна хувь хүний өөрийн сэтгэлзүйн байдал, даван туулах чадвар, зорилго, төлөвлөгөөтэй шууд холбоотой асуудал юм.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан илүү хурдацтай хөгжих, нийгмийн бүхий л салбарт, ялангуяа их дээд, дунд сургууль, цэцэрлэгт сэтгэлзүйчид  ажиллах шаардлагатай байгаа нь  тулгамдсан асуудал болж байна. Улс орны  ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудынхаа сэтгэлзүйтэй илүү тулж ажиллаж, анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна.

-Сэтгэл зүйч гэхээр зарим хүн их өрөөсгөл ойлголттой байдаг. Сэтгэцийн өвчтэй, сэтгэл мэдрэлийн асуудалтай л хүн сэтгэл зүйч дээр очдог гэх хандлага бий.  Энэ нь хүмүүс тэр бүр сэтгэл зүйчийг сонгож, ярилцахгүй байх нөхцлийг үүсгэдэг байхыг үгүйсгэхгүй?

- Сэтгэл зүйч дээр сэтгэцийн эмгэгтэй, эрүүл бус хүмүүс очдог гэсэн ойлголт аль эрт хуучирч үеэ өнгөрөөсөн. Өөртөө санаа тавьдаг, өөрт тохиолдсон асуудал, бэрхшээлийг эерэгээр даван туулах хүсэлтэй, ахицтай амжилттай амьдрахыг хүссэн хүмүүс мэргэжлийн зөвлөгчид ханддаг болсон.  Товчхондоо, эрүүл хүний жирийн үйлдэл юм. 

Хүмүүс бидний амьдралд өвчин зовлон, хагацал гуниг, дарамт шахалт, бүтэлгүйтэл, сэтгэлийн дарамт, стресс гээд бүх л зүйл тохиолддог. Энэ үед уурлаж бухимдаад, хэн нэгнээс бурууг хайгаад явах биш түүнээс гарах арга зам, гаргалгааг хайж, шийдвэрлээд явахгүй л бол сэтгэцийн эмгэгтэй болно. Өөрөөр хэлбэл,

Амьдралд тохиолдож буй аливаа сөрөг асуудлыг дор бүр нь шийдвэрлээд явбал сэтгэцийн асуудалд өртөхгүй.

Мөн хувь хүний сэтгэцийн чадамж гэж бий. Манайхан сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй хүн гэж дүгнэдэг. Хүний өөрийнх нь дотоод нөөц боломж, сэтгэлийн хат нь аливаа асуудалд хариу үзүүлэхэд нөлөөлж байдаг.

Гэтэл хүн болгон адил биш. Зарим хүн даван туулах чадвар багатай, асуудалд нугарч унадаг. Ийм хүмүүс олон асуудал тулгарахаар сэтгэл гутралд орох, ажлын чадамжаа алдах, өөртөө итгэх итгэлгүй болох зэргээр уруудан доройтох нь бий. Энэ бүхэн хүндрээд байвал эмгэг болно.

Нөгөөтэйгүүр зарим хүн буруу хандлага, буруу арга барилтай байдаг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай байгааг илтгэнэ.  Мөн сэтгэцийн эмгэг, сэтгэцтэй холбоотой асуудал хотжилт, нийгэм, улс төр, эдийн засгийн байдалтай ч холбоотой.

-Нөгөөтэйгүүр амьдралд нь асуудал тулгараад ирэхээр сэтгэл зүйч дээр очихоосоо илүүтэй лам, бөө гэж явдаг. Гэтэл гадны оронд эсрэгээрээ?

-Монгол хүн ямар нэгэн үйлдэл хийж байж тайвширдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, өөрийгөө дайчлан, өөртэйгээ тэмцэхийн оронд  лам, бөөгийн  өгсөн арцыг уйгуулж, сүү өргөх зэрэг үйлдэл хийж, түүнийгээ хийх явцдаа ихээхэн тайвширч, асуудлаа шийдчихлээ гэж боддог.  

Харин сэтгэл зүйч дээр ирэхээр өөрөөс нь их зүйл шалтгаалж, өөрөө бодож, сэтгэж, өөрчлөх шаардлагатай болдог. Энэ үед зарим хүн шантардаг. Өөрөөсөө өөрчлөгдөж, өөртөө дүгнэлтийг хийхдээ сул байдаг гэх үү дээ. Үүний оронд хэн нэгэн хүний хэлсэнд итгэж, арц хүж уугуулах нь илүү амар санагддаг байхыг ч үгүйсгэхгүй.

Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэдэг нь хүмүүст өөртөө итгэх итгэл төрүүлэх, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдал үүссэн шалгааныг ухуулан ойлгуулах, түүнээс гарах арга замыг зааж өгөх, шинэ хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчид хандах, зөвлөгөө авах шинэ соёлыг нийгэмд төлөвшүүлэх хэрэгтэй.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудлыг хүлээж авч, гадагшлуулдгаараа өөр хоорондоо ялгаатай байх. Тухайлбал, эмэгтэй хүнд ямарваа асуудал тулгарахаар уйлаад ч юм уу найз нөхөдтэйгээ ярилцаад тайтгарчихдаг. Харин эрэгтэй хүний хувьд өөр. Тэгэхээр эрчүүд сэтгэл зүйн хямралд өртөх нь илүү байдаг уу?

-Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь хоёр дахин их байдаг. Харин эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэйчүүд архинд орох нь тав дахин их байдаг.

Эмэгтэйчүүд илүү их яриасаг, уян зөөлөн, илүү мэдрэмжтэй байдаг. Үүнээс шалтгаалаад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс илүү аливаад эерэг ханддаг гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байдаг. 

Тухайлбал, эрэгтэй хүүхэд багаасаа хэнд ч хамааралгүй биеэ даасан байхыг эрмэлздэг. Мөн ээж, эгчээсээ тусдаа байхыг хичээдэг онцлогтой.

Мөн насанд хүрсэн эрчүүд ямар нэг үүрэг, даалгавар, бодлогын талаар ярилцдаг бол эмэгтэйчүүд хүмүүсийн харилцааны талаар ярилцах дуртай байх нь нотлогдсон.

Мөн эрэгтэйчүүд би өөрөө чадна гэсэн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдээс илүү өөртэй итгэлтэй хүмүүс. Иймээс өөрийгөө сул дорой гэж хэнд ч харагдуулахыг хүсдэггүй учир нээлттэй биш. Энэ утгаараа эрчүүд сэтгэл зүйчид хандах нь бага. Гэхдээ сүүлийн үед гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаад ирсэн хүмүүс сэтгэл зүйчид хандах хандлага нь ихэсч байгаа. Мөн эрчүүд эмэгтэйчүүд шиг жижиг асуудал болгоныг тусгаж авч, шалтгааныг хайгаад байдаггүй. Тиймээс стресст өртөх нь харьцангуй бага байдаг талтай.

-Сүүлийн үед “би” гэсэн үзэл давамгайлах болсон нь ажиглагддаг. Ихэнх залуусаас өөрийгөө дөвийлгөсөн байдал ажиглагдаад байдаг. Энэ тал дээр таны бодол?

Хүн өөрийгөө нийгмийн ёс зүй, хэм хэмжээнд тааруулан авч явах бичигдээгүй хууль байдаг. Хүмүүс нийгэмтэйгээ хөл нийлүүлэн тухайн цаг үед хүчин төгөлдөр эрх зүйн орчинд нь тохируулан, бусдад аятай таатай сэтгэгдэл төрүүлэхээр биеэ авч авах ёстой байдаг. "БИ" хэмээх бие хүнд хоёр талын агуулга оршдог. Нэг талаасаа нийгмийн нэгээхэн эд эс гэсэн утгаараа нийгэмтэйгээ буюу бусад хүмүүстэй харилцаанд орно. Нөгөө талаасаа бие даасан хувь хүний хувьд өөрийгөө илэрхийлнэ, өөрийгөө мэдэрч жолоодно, өөртөө хамаарах мэдээллийг аль болох үр ашигтай болгохыг хичээж өөрийгөө авч явна. Ирээдүйнхээ төлөө мөрөөдөж, чадлынхаа хирээр хөдөлмөрлөж, өөрийгөө хүндэтгэн давуу байдлаа бусдад мэдрүүлж, бусдаар өөрийгөө үнэлүүлж чаддаг байх ёстой. Энэ бол БИ хэмээх ойлголтын мөн чанар юм. Өөрийгөө бодитой, зөв танин мэдэх, өөрийнхөө хүч чадалд итгэх, өөрөөрөө бахархах, өөрийгөө хүндэтгэх , энэ бүхэн бие хүний хувьд БИ хэмээх агуу чанарыг илэрхийлдэг.

Барууны иргэншил хүнийг хараат бус байдлаар хүмүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл өөрийн БИ-ийн давуу талыг сайн хөгжүүлдэг. Харин Азийн соёл, зан  заншил нь бие хүнд харьцангуй нийгэмтэйгээ хамааралтай байх соёлыг түлхүү хөгжүүлдэг. БИД гэсэн хүмүүжлээр хүүхдийг хүмүүжүүлдэг.

Манайхны хувьд Азийн соёлтой боловч сүүлийн үед гадаадад, ялангуяа баруунд сурч, хүмүүжсэн залуучуудын зан үйл өөрчлөгдөж байгааг бид харсаар, анзаарсаар байна. Захын хүний ярианаас “Сүүлийн үеийн залуус БИ гэж ярих дуртай болсон. Би тийм юманд дуртай, надад таалагдах, надад сайхан санагдах гэх зэргээр зөвхөн өөрийн тухай ярих нь элбэг болжээ” гэсэн үгсийг сонсох байх. Ямарваа  зүйл хоёр талтай. БИ үзлийг хэтрүүлэх аваас хувиа хичээсэн “би л болж байвал, бусад нь хамаа алга” гэх маягийн үзэл бодол нийгэмд газар авна. Тэр тохиолдолд нийгмийн сайн сайхан, бусдын төлөө гэсэн БИД үзэл үгүй болох хандлагатай. Ихэнх хүмүүс өөрийн хүчийг дундаас дээгүүр үнэлдэг.

Өөрийгөө хэтрүүлж үнэлэх, эсвэл хэт доогуур үнэлэх нь бие хүний байр суурийг илэрхийлэхэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Хувь хүний биеэ авч явах байдал, хандлага, зан суртахуун нийгмийн хөгжилд шууд нөлөө үзүүлж байдаг. Тиймээс хүн бүр өөрийн онцлог давуу талаа бодитоор зөв үнэлж, өөрийгөө дайчлан, нийгмээ хөгжүүлж, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаагаа чилээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
11 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
11 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
11 цагийн өмнө • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Шууд
“Милан Кортина 2026” өвлийн XXV наадамд оролцсон Монголын баг тамирчдын тэмцээн өндөрлөлөө
2026-02-20 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
2026-02-20 • 1м унших
Гадаад мэдээ
Украины асуудлаарх хэлэлцээнд ахиц гарчээ
2026-02-19 • 1м унших
Эдийн засаг
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Автомашин живж, хоёр иргэн амиа алджээ
2026-02-19 • 1м унших
Шууд
Хүйтний эрч чангарна
2026-02-19 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 • 1м унших
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх