CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-11-12 • 1м унших

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2025.11.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент” –ын зүгээс Гэрэгэ таурын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ -ын дарга асан Д. Амарбясгаланд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг гурван зүйл ангиар Улсын прокурорын газраас яллагдагчаар татсан бөгөөд яллах дүгнэлттэйгээ танилцаж гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл авсан. Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн зүгээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг та бүхэнд үзүүлж байна. Энэхүү нотлох баримт нь одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагааны хавтаст хэрэгт байхгүй бөгөөд авагдаагүй. Уг баримтыг энэ хэвлэлийн хурлын дараа хууль хяналтын байгууллагад нотлох баримтын бүрдэл хангаж хүлээлгэж өгнө. Андуурч бичсэн мессежид олон асуудал байна.

Мессежид “Чи үл тоосоор ирсэн эсхүл таны хүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу. Энэ томилгоог алдвал “Эрдэнэс Тавантолгой” -гийн 50 хувийг алдсан гэсэн үг. Юун том төсөл, том ирээдүй, том хөрөнгө no no шүү дарга аа.

Би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч хатуу биелүүлж, хүлээсэн үүргээ нэрт төртэй бахархалтайгаар биелүүлснийг бүгд мэднэ.  Манай сайд /Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар/ нөгөө охин компанийн асуудлыг дахиад оруулж байна. Хүчээр жагсаалтад оруулсан байна гэнээ. Та анхаарал хандуулаач тэгэх үү. 1:50 цагийн дараа "хойшлуулсан байна гэнэ ээ".

Яг энэ мессеж бичигдэж байх үед 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа охин компани байгуулж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийх шийдвэр гаргасан. 2019 оны долдугаар сарын 30-нд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 28 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” охин компани байгуулсан. Улмаар энэ охин компанийн нэр дээр Бор тээгийн өмнөд хэсгийг хамрах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд Засгийн газрын 2020 оны 146 дугаар тогтоолоор саяны охин компани байгуулсан шийдвэрээ Засгийн газар хүчингүй болгосон. 2020 оны тавдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Бор тээгийн лицензийг шилжүүлсэн байсан охин компанийг татан буулгасан.

Өөрөөр хэлбэл, сая мессежээр харилцаж байгаа үйл баримт бол Бор тээгийг хэн авах вэ гэдэгтэй холбоотой агуулга энд яригдаж байна гэдгийг нотолж байгаа. Хэрвээ Бор тээг дээр сая төсвийг дагуулж Засгийн газраа өргөн барьсан Бор тээгийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж нээлттэй компани болгох хэлбэрээр ажилласан бол “Админерал” компанийг тойрсон нүүрсний хулгай гарахгүй байсан.

Бор тээгийг 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шилжүүлсний дараа 2020 оны аравдугаар сарын 25-нд Бор тээгийн нүүрсийг ил уурхайн аргаар олборлох ТЭЗҮ батлагдсан. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Б.Ганхуяг баталсан. 2021 оны хоёрдугаар сарын 9-нд Бор тээг уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах төлөвлөгөө баталсан. Миний 2023 оны арванхоёрдугаар сард “Админерал” гэх компанитай холбоотой тендерийн хууль бус шалгаруулалт явсан гэх нүүрсний сонсгол дээр баригдсан баримтууд энэнээс хойш болсон гэсэн үг. 

Бор тээгийн уурхай ямар хэмжээний том уурхай билээ. “Эрдэнэс Тавантолгой”-н өнөдрийг хүртэл ашиглаж байгаа Цанхийн дараа орох 2023 оны арванхоёрдугаар сард нүүрс худалдан борлуулж байсан үнээр тооцоход 400 их наядын нүүрсний нөөцийн үнэлгээтэй буюу 100 тэрбум ам.долларын үнэлгээтэй том ордын уурхайн талаар бид асуудал ярьж байна.  Саяны мессеж, Бор тээг дээр IPO гаргах асуудал, байгуулаад дараа нь  цуцалсан асуудал, олборлогчийн сонгон шалгаруулсан цаг хугацааны хуанлыг та бүхэнд үзүүллээ.  Хэн буулгасан байх нь вэ, хэний эрх ашиг хөндсөн учраас оролцсон байна вэ.

2020 оны аравдугаар сард Бор тээгийн ТЭЗҮ баталсан, худалдан авах ажиллагааг 2021 оны гуравдугаар сарын 19-нд байгуулаад гуравдугаар сарын 21 нд цуцалсан. “Админерал” компанийг 2021 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. “Админерал” компани байгуулагдсанаас хойш худалдан авах ажиллагааны хоёр дахь худалдан авалт үргэлжилсэн.

2021 оны аравдугаар сарын 4-нд “Админерал” компанийг үүсгэн байгуулагч нь хоёр Хятад компани. “Админерал” компани Бор тээгийн нүүрсний тендерт орохоос өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани “Админерал” компанийг үүсгэн байгуулагч хоёр Хятад компанитай нүүрс худалдан авах гэрээ байгуулсан.  Би “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ ын дарга Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,  Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байх үедээ хурлыг удирдсан проткол олдохгүй байгаа талаар ярьсан. УИХ-ын Түр хороо гурван удаа шаардаад олдоогүй, хуулийн байгууллага шалгаад олдоогүй. Гэхдээ энэ проткол надад байгаа гэж хэлсэн. Эх сурвалжаа нууцлаад цаасан болон аудио хэлбэрээр авсан, хуулийн байгуулагад хүлээлгэж өгнө.

Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй  “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн. Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, м2,15 давхар нь 556 м2 талбайтай оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 м2 байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед 1м2-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-нд “Герман стандарт” компани “Грийнпинус” компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 м2 талбайг 700 сая төгрөгөөр үнэлж “Грийнпинус” компани худалдан авсан байна.

2025 оны нэгдүгээр сарын 8-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны нэгдүгээр сарын 8-ны тогтоолоор 14 давхрын 476.6 м2 талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. 2025 оны нэгдүгээр сарын.9-нд “Грийнпинус” компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Нийтдээ 14 давхрын 476.7 м2 талбайг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь үл хөдлөхийн 30 сая төгрөг татварт төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан. Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхартай холбоотой оффисыг 1м2-ыг нь гурван сая төгрөгөөр үнэлсэн. Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. . Энэ асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн “Б.Энхбаярын нэвтрүүлгээр ярьсан асуудал үнэн” гэдэг пост хийсэн.  Миний мэдэж байгаагаар Т.Дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх үйлдэл энэ учир холбогдлын талаар тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар, А.Амундра гэсэн гурван хүн сууж байгаад хэлж байсан үгийн агуулга, энэнээс хойш цагдан хоригдсон гэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна гэлээ.

Түүнчлэн нүүрсний машинтай болон тэрбум төгрөг авсан гэх сэтгүүлчдийн нэрсийг зарласангүй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх