Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны хооронд зохион байгуулагдана.
Тодруулбал, 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Жавхлант, Шивээ толгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар, 2025 оны 12 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон санхүүжилтийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар сонсгол хийх юм.
Энэ сонсголд гэрчээр дуудагдах 301 албан тушаалтны нэрийг зарласан бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 албан тушаалтан дуудагджээ.
Гэрчээр дуудагдсан ерөнхий сайд нар Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Энхболд, Н.Алтанхуяг, С.Батболд, С.Баяр, Ч.Сайханбилэг




