Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон БНСУ-ын Жонбүк муж хоорондын олон талт хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна
2025.09.28 •
1м унших
Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо болон Жонбүк мужийн Аялал жуулчлалын сан хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичиг нь хоёр талын аялал жуулчлал, соёлын харилцааг бэхжүүлэх, цаашдын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чухал суурь болох юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх хоёр хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, орон нутгийн түвшинд аялал жуулчлал болон соёл, урлагийн чиглэлээр илүү олон ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал талаар онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.