Алдарт эхийн I, II зэргийн одон гардуулах ёслол боллоо
2025.05.29 •
1м унших
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх"- ийн одонгоор шагнагдсан ээжүүдэд өнөөдөр аймаг, сумын удирдлагууд "Алдарт эх"-ийн I, II-р зэргийн одон гардуулан өгч баяр хүргэлээ.
Энэ жил Өмнөговь аймгийн 275 ээж "Алдарт эх"-ийн одонгоо шинээр авснаар аймгийн хэмжээнд 6140 ээж “Алдарт эх” болж эх орныхоо ирээдүй хойч болсон бяцхан үрсээ эрүүл энх, эрдэм боловсролтой хүмүүн болгож өсгөн хүмүүжүүлж буй гэнэ